Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүх, шүүх дэх эвлэрүүлэн зуучлах хэсэг, шүүхийн ажилтнуудын салбар хорооноос Сайхан сумын Хөтөл Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн 12 дугаар ангийн сурагчдын дунд хууль эрх зүйн мэдлэг олгох танин мэдэхүйн "АХА” тэмцээнийг 2017.04.20-ны өдөр зохион байгууллаа.
Тэмцээнд нийт76 сурагч оролцож, оюун ухаан, мэдлэг чадвараа сорилоо.
Асуулт хариултын "АХА” тэмцээний ялагчаар
1 дүгээр байр 12д ангийн сурагч Н.Баярбаясгалан,
2 дугаар байр 12г ангийн сурагч Б.Дэлгэрбат
3 дугаар байр 12а ангийн сурагч А.Баярсайхан нар тус тус шалгарлаа.