Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс зарласан Үндсэн хуулийн цэцийн анхны дарга, гавъяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Галдангийн Совдын нэрэмжит хууль зүйн сэдэвт шилдэг өгүүлэл шалгаруулах уралдаанд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, доктор ( LL.D.) Ж.Оюунтунгалагийн "Тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах эрх зүйн зохицуулалтын харьцуулсан судалгаа” сэдэвт өгүүлэл "ШИЛДЭГ ӨГҮҮЛЭЛ”-ээр шалгарч тэргүүллээ.
Шилдэг өгүүллийн уралдаан нь Хууль зүйн салбарын тулгамдсан асуудлыг хөндөж, шинэлэг санаа дэвшүүлсэн шилдэг өгүүллийг шалгаруулж урамшуулах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих зорилготой бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайдын санаачилгаар зохион байгуулсан Хуульч эрдэмтдийн үндэсний анхдугаар чуулганы үеэр уралдааны шагналыг гардуулсан юм.
Энэхүү шагналыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Судалгааны төв, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн, Улсын Ерөнхий Прокурорын газрын Сургалт, судалгааны төв, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэн хамтран журам гаргаж 2017 оноос эхлэн олгож байгаа юм байна.
НИЙСЛЭЛИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР