Хууль, шүүхийн байгууллагад олон жил, үр бүтээлтэй ажилласан зарим албан хаагчдыг шагнасныг өнөөдөр (2017.09.19) Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд гардууллаа.
"Шүүхийн тэргүүний ажилтан” цол, тэмдгээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны албаны референт асан Ч.Жаргалсайхан, Шүүхийн ерөнхий зөвлөлийн "Хүндэт тэмдэг”-ээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Хяналт шалгалт, дотоод аудитын хэлтсийн ахлах мэргэжилтэн, хурандаа Ч.Оюунцэцэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн мэдээллийн технологийн хэлтсийн дарга Д.Мөнхзориг нарыг шагнав. Мөн "Төрийн албаны тэргүүний ажилтан” цол, тэмдгээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн хангамж үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Бямбацогт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн ёс зүйн хорооны ажлын албаны дарга Н.Ганбаатар нарыг тус тус шагналаа.
Шагналыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн О.Зандраа, Д.Эрдэнэчулуун, В.Оюумаа, Шүүхийн хүний нөөцийн газрын дарга С.Энхбаяр нар гардуулав.
Шүүхийн хүний нөөцийн газар