Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
29-09-2017, 10:29   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

“ШҮҮХЭД ИТГЭХ ИРГЭДИЙН ИТГЭЛ” судалгааны дүнг танилцууллаа

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурлаар "Шүүхэд итгэх иргэдийн итгэл” судалгааны дүнг танилцууллаа. Монгол Улсын хэмжээнд анх удаа, нийт 39 шүүхийн тамгын газраар дамжуулан иргэдээс авсан энэхүү судалгааны дүнг Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ш.Отгонцэцэг, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах, судлаач Д.Аюуш нар танилцуулав.

  

Шүүх ба олон нийтийн харилцааг бэхжүүлэх, эргэх холбоо тогтоох, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, шүүхийн ил тод, нээлттэй байдлыг хангах, шүүхийн үйлчилгээнд олон нийтийн хяналтыг бий болгох зорилготой уг судалгааг 2017 оноос эхлэн жилд 2 удаа, шүүхээр үйлчлүүлсэн болон шүүхээр үйлчлүүлж байгаагүй иргэдийн хүрээнд явуулж байхаар шийдвэрлэсэн.

 

Шүүхийн үйлчилгээ, түүнд тулгамдаж буй хүндрэл бэрхшээл, шүүх өөрчлөгдсөн эсэх, шүүхэд итгэх иргэдийн итгэл, шударга байдал, шүүгчийн сонгон шалгаруулалт, шүүгчийн талаарх иргэдийн төсөөлөл, шүүхийн шинэтгэлд цаашид тулгарч буй сорилт зэрэг агуулгын хүрээнд нийслэл болон орон нутгийн 3046 иргэнээс асуулгыг авч, олон нийтийн үнэлэмжийг бодитой тогтоож, шүүхийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх арга замыг тодорхойлохдоо иргэдийг гадны нөлөөлөлгүй, хараат бусаар, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжоор хангасныг онцоллоо.

  

ШХМОНХХ-ийн дарга Ш.Отгонцэцэг "Шүүхэд итгэх иргэдийн итгэл, түүнийг нэмэгдүүлэх нь шинэтгэлийн зорилго, үр дүнг хэмжих гол хэмжүүр” гээд 2007, 2010, 2015 онд хийсэн шүүхэд итгэх иргэдийн гадаад, дотоодын хөндлөнгийн судалгаа болон 2016 онд ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс хийсэн "Монгол Улсын шүүхийн цогц зураглал” судалгаа, Азийн сангаас жил бүр гаргадаг авилгын талаархи олон нийтийн санал асуулгын судалгааны үр дүнгүүдээс товч танилцуулсны дараа дараах товч мэдээллийг хүргэв.

  

Шүүхэд итгэх иргэдийн итгэл 63.1 хувьтай байна


Энэхүү санал асуулгын судалгаагаар иргэдийн 63.1 хувь шүүхэд итгэдэг гэсэн үзүүлэлт гарсан нь шүүхэд итгэх иргэдийн итгэл сайн байгааг харуулж байна. Шүүхийн шинэтгэл эхлэхээс өмнөх 2007 оны судалгаагаар шүүхэд итгэх иргэдийн итгэл 30 орчим хувьтай байсан бол 2015 оны байдлаар иргэдийн итгэл 60-80 хувь болж өссөн гэсэн судалгааны үр дүнг энэ удаагийн судалгаа нотолж байна.


Шүүхийн шинэтгэл иргэдэд хүрч байна


Иргэдийн 47.4 хувь нь шүүх шинэчлэгдэн сайжирч байгааг мэдэрсэн гэсэн хариулт өгснөөс үзвэл шүүхийн шинэтгэл бодитой үр дүнд хүрснийг иргэдийн тал хувь нь шууд хүлээн зөвшөөрч байна гэж үзэж болохоор байна.


Иргэд шинэтгэл ерөнхийдөө мэдрэгдэж байна, эвлэрүүлэн зуучлал үр дүнтэй хэрэгжиж байгаа, шүүхийн үйлчилгээ өмнөхөөсөө мэдэгдэхүйц сайжирсан гэдэгтэй хамгийн их санал нийлжээ. Түүнчлэн шүүхийн үйлчилгээнд цахим инноваци нэвтэрсэн, шүүхийн шийдвэр нээлттэй, үйл ажиллагаа нь ил тод болсон гэдэгтэй иргэдийн олонхи санал нийлжээ.

 

Шүүгчдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх шаардлагатай гэж иргэд үзэж байна


Судалгаанд оролцогчдийн 32.5 хувь шүүгчийн мэдлэг, чадварт эргэлздэг гээд цаашид шүүгчид сайн хүнийг томилох (45 хувь), шүүгч, ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх (40 хувь) шаардлагатай гэснээс үзэхэд манай улс мэргэшсэн хуульч бэлтгэх тогтолцоог сайжруулах, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэд шүүгч, ажилтнуудыг бэлтгэдэг, дадлагажуулдаг коллежтэй болох зэрэг шүүхийн хүний нөөцийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх шаардлагатайг тус судалгаа дүн харуулж байна. Хэвлэлийн бага хурлыг 38 хэвлэл мэдээллийн хэрэгсэл сурвалжиллаа. 













 

 

ШҮҮХИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Нийтэлсэн admin   Үзсэн: 464   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Мэдээлэл хайх булан
Иргэн таньд

21 өдөр 6 цаг 20 минут 22 секундын хугацаа үлдсэн байна

Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
Шүүхийн ёс зүйн хороо
Шүүхэд мэдүүлэх эрх
Подкаст
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 

Шүүхэд мэдүүлэх эрх

3.1.Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй.

3.2.Энэ хуулийн 3.1-д заасан эрхийг хамгаалах талаархи нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх өөр журмыг хуулиар тогтоож болно.

3.3.Хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааныг энэ хуульд заасан журмын дагуу шүүх хянан шийдвэрлэнэ.

Видео
 
  Шүүхүүд
  • Шүүхийн ерөнхий зөвлөл
  • Улсын дээд шүүхийн Тамгын газар
  • Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Багануур дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Булган аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говь-Алтай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Орхон аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  •  
      |