Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
11-10-2017, 09:46   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Иргэний эрх зүйн сургалт амжилттай болж өндөрлөлөө

    Германы хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран 1995 оноос "Иргэний эрх зүйн шинэтгэл” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ үеэс Иргэний эрх зүйн сургалтыг хамтран зохион байгуулж хэвшсэн бөгөөд энэхүү сургалтыг одоо "Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах төсөл”, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимтай хамтран жил бүр зохион байгуулж байна.                                

    2017 оны сургалтын сэдвийн хувьд хэрэг маргааны төрөл шинэ тутам өөрчлөгдөн шинэчлэгдэж байгаатай холбоотойгоор худалдах худалдан авах гэрээ, бэлэглэл, зээл, арилжааны гэрээний зүйл, тэдгээрийн өмчлөх эрхийн асуудал тухайн нөхцөл, талуудын хоорондын тохиролцоо зэргээс шалтгаалан хуулийн зүйл заалтыг олон талаар тайлбарлах хэрэгцээ шаардлагыг бий болсон.                                           

    Иймд тус сургалтаар бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой гэрээний Иргэний хуулийн хэрэглээ, түүнийг тайлбарлан хэрэглэх онол, арга зүйн мэдлэгийг нэмэгдүүлж, шүүхийн шийдвэр гаргах ур чадварыг дээшлүүлэх зорилт тавьсан юм.                                   

     Энэ удаагийн сургалтын онцлог нь нийт 240 шүүгчийг 6 ээлж болгож, ээлж тус бүрт сум дундын шүүхийн шүүгч, сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч оролцож, харилцан санал, туршлага солилцсон нь үр өгөөжтэй байлаа. Мөн сургагч багшаар Улсын дээд шүүхийн шүүгч, нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нар багшилж, удирдан явууллаа.                                 

     Бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой гэрээний агуулгаар 2007 онд сургалт зохион байгуулж байсан. Одоо ажиллаж байгаа шүүгчдийн 48,8% буюу 111 шүүгч өмнө энэ чиглэлээр сургалтад хамрагдаагүй тул энэхүү сургалтыг зохион байгуулах зайлшгүй хэрэгцээ шаардлагатай байсан.

Сургагч багшийн эхний сургалтыг 2017 оны 03 дугаар сарын 27-29-нд зохион байгуулж, 2017 оны Иргэний эрх зүйн сургалтын агуулга, хөтөлбөрийн төслийг боловсруулж, сургалтын гарын авлагад орох эрх зүйн тохиолдол, кэйсийг хэлэлцсэн. Сургагч багш нарын хоёр дахь сургалтыг 2017 оны 05 дугаар сарын 22-27-нд зохион байгуулж, сургалтыг ХБНГУ-ын Бавари мужийн Ньюрнберг хот дахь Дээд шүүхийн шүүгч асан Ё.Кают багш удирдан явуулж, сургалтын гарын авлагын төслийг эцэслэн боловсруулсан юм.

Тус сургалтад хамрагдсан шүүгч нарын сэтгэгдлээс хүргэж байна.


Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Амарсанаа:


Өмнөх сургалтуудаас илүү онцлог ач холбогдолтой, шүүгчнарын хүсэн хүлээж байдаг сургалт амжилттай боллоо. Тухайн орон нутагт багш нар очоод сургалтыг зохион байгуулдаг байсан. Энэ нь сургалт болдог байсан. Харин энэ удаагийнх орон нутгийн шүүгч нар бүгд ирээд олон газрын олон шүүгч нар харилцан ярилцахаар дүүргийн шүүх дээр ийм асуудал байдаг юм байна, энэ аймгийн шүүх дээр ийм зүйл гардаг юм байна гэдгийг мэдэж авч байна. Энэ сургалтүүгээрээасар их ач холбогдолтой. Бид хоорондоо бие биетэйгээ танилцаж мэдлээ.Шүүхийн ерөнхий зөвлөл энэ сайхан байр, сургалтын орчин гээд сэтгэл ханамж 100 хувь байлаа.



   

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг:


Бусдын өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэх тухай, иргэний эрх зүйн харилцааны тухайсургалтадсуулаа. Хамгийн эхэнд хэлэх зүйл гэвэл сургалтын орчин нөхцөл, сургалтад өндөр хэмжээнд анхаарал хандуулж шүүгч нарын сурах мэдлэг олж авах нөхцөлийг бүрэн бүрдүүлсэн байна. Орон нутгийн шүүхүүдээс бүх шүүгч нар зөвхөн сургалтын зорилгодоо нэгдээд сургалтын төв дээр вакумжиж суралцлаа, өмнөх сургалтаас илүү чанартай болсонд баяртай байна. Бүх шүүгч нар сэтгэл хангалуун байна. Яагаад гэвэл өмнө нь бид нар ажлын цагтай уралдаж,нэлээндавчуу байдлаар суралцаж байсан. Энэ жилсургалтадзориулсан орчинд нь орон нутгийн шүүхийн шүүгч нараа авчраад орон нутагт очиж сургалт хийх зардлаа хэмнэж, шүүгч нар бүгд бөөндөө орчинд нь суралцах нь бага цагт их мэдээллийг авах боломжийг маш сайн бүрдүүлсэн. Шүүхийн ерөнхий зөвлөлийнхөнд маш их баярлалаа. Энэ сургалтын үр нөлөө маш сайн байна. Сургагч багшнарын өгч буй мэдээлэл бүрэн хангалттай маш сайн байсан. Илүү анхаарал төвлөрч, хариуцлагатай байх нөхцөл орчныг бүрдүүлсэн байна. Өмнөх сургалтуудаас илүү өндөр төвшинд авч үзсэн байгаа тул сэтгэл хангалуун байна.Дараадараагийн сургалтууд ийм байдлаар явагдвал сайн байна. Орон нутгийн шүүхийн шүүгч нартайгаа хамтдаа сургалтад хамрагдвал нэг нэгнээсээ илүү туршлага солилцох, ажил амьдралын нарийн зүйлд санал солилцох таатай орчин болж байна. Илүү ахицтай, маш сайн төвшинд зохион байгуулагдсан сургалт боллоо.   

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа:


Ер нь энэ удаагийн сургалт маш ач холбогдолтой боллоо. Яагаад миний хувьд ингэж үзэж байна вэ гэхээр өмнө орон нутагт бүсчилж сургалтыг хийдэг байсан. Тэгэхээр тухайн орон нутагт тэр хэргийг хянан шийдвэрлэхэд ямар хүндрэл бэрхшээл учирч байна гэдгийг мэддэг байсан болохоос биш өөр орон нутагт шийдэхэд ямар асуудал тулгараад байна гэдэг талаар яригддаггүй байсан. Тэгвэл одоо бусад орон нутагт тулгарч буй асуудлыг харилцан ярилцаж, мэдэж, энэ асуудлыг яаж шийдэх вэгэдэг гарцхайхад дөхөм болж байна. Орон нутагт сургалтыг хийхэд зардалмөнгө хэмнэх юм шиг боловч гарц шийдлийн хувьд, олж буй мэдлэгийн хувьдхомсдолтойгэж үзэж байна. Мөн бие биенийгээ таньж мэддэг болох, эргээд харилцаа үүсгэх, практик судлах асуудал дээр илүү дөхөм, илүү ач холбогдолтой болсон гэж үзэж байна.


 

 

 

 

 

 

 

Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэн


Нийтэлсэн admin   Үзсэн: 665   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Мэдээлэл хайх булан
Иргэн таньд
Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
Шүүхийн ёс зүйн хороо
Шүүхэд мэдүүлэх эрх
Подкаст
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 

Шүүхэд мэдүүлэх эрх

3.1.Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй.

3.2.Энэ хуулийн 3.1-д заасан эрхийг хамгаалах талаархи нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх өөр журмыг хуулиар тогтоож болно.

3.3.Хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааныг энэ хуульд заасан журмын дагуу шүүх хянан шийдвэрлэнэ.

Видео
 
  Шүүхүүд
  • Шүүхийн ерөнхий зөвлөл
  • Улсын дээд шүүхийн Тамгын газар
  • Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Багануур дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Булган аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говь-Алтай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Орхон аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  •  
      |