Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
8-11-2017, 14:36   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж БНХАУ-ын Хууль зүйн сайд Жан Жюнь тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж БНХАУ-ын Хууль зүйн сайд Жан Жюнь тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

 Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНХАУ-ын Хууль зүйн яамны Хууль зүйн сайд, Эрхэмсэг ноён Жан Жюнь  тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтанд хүндэт зочдын бүрэлдэхүүнд БНХАУ-ын Хууль зүйн яамны Олон улсын хамтын ажиллагааны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Кан Иу, Тамгын газрын дарга Лиу Фучен, БНХАУ-ын Хууль зүйн яамны Хууль тогтоомжийн газрын дарга Хуан Хуй, Бээжин хотын Хууль зүйн тэнхмийн дарга Мио Лин, БНХАУ-ын Хууль зүйн яамны тамгын газрын мэргэжилтэн Сун Хайтао, Монголын талаас Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах, Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ш.Отгонцэцэг, Шүүхийн гадаад харилцааны хэлтсийн референт Г.Билгүүн нар оролцов.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж БНХАУ-ын Хууль зүйн сайд Жан Жюнь тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж "БНХАУ-ын Хууль зүйн сайд эрхэмсэг ноён Жан Жюнь Та Монгол Улсын Үндсэн хуулийн байгууллага Шүүхийн ерөнхий зөвлөлд тавтай морилно уу” хэмээн уулзалтыг нээж, товч танилцуулга хийлээ.

Тэрбээр "Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл Монгол Улсын төр ёсны түүхтэй харьцуулвал шинэ залуу байгууллага. Шүүхийн ерөнхий зөвлөл бие даан байгуулагдаад 5 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийг Монгол Улсын шинэ Үндсэн хуулиас хойшхи сүүлийн 27 жилийн хугацаанд 10 жил Хууль зүйн сайд, дараагийн 10 жилд нь Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч тус тус давхар эрхэлж байсан түүхтэй. Дэлхийд байдаг энэхүү 2 загварыг 10, 10 жилээр туршаад сольсон нь шүүхийн хараат бус байдлыг хангах эцсийн зорилготой холбоотой байсан. Монгол Улс Үндсэн хуулиараа төрийн эрх мэдлийг Ш.Монтескьегийн онолын дагуу хуваарилахыг зорьсон орон. Тийм учраас өмнөх 2 загварт асуудал үүсээд байсан. 2013 оноос Шүүхийн тухай багц хууль Монголд үйлчилж эхэлсэн. Энэ хуулиар Шүүхийн ерөнхий зөвлөлийг бие даан байгуулсан. Манай энэ загвар Европт Итали, Испани зэрэг улсад байдаг загвар. Энэ байгууллагын үндсэн чиг үүрэг бол хамгийн нэгдүгээрт, шүүхийн бие даасан байдлыг хангаж хамгаалах үүрэгтэй. Мэдээж хэнээс, юунаас хамгаалах вэ гэдэг том асуудал бий. Хоёрдугаарт, шүүхийн хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлдэг. Гуравдугаарт, шүүхийн дэд бүтэц, эдийн засгийн чиг үүргийг манайх хариуцдаг. Жишээлбэл, одоо УИХ-аас Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хууль батлах эгзэгтэй цаг мөчид та бид уулзаж байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга бол Улсын Дээд шүүхээс бусад бүх шүүхийн төсвийг хариуцдаг. Өмнө нь шүүхийн захиргааг шүүх өөрөө хэрэгжүүлж байхдаа энэ асуудлыг хариуцахад их бэрхшээл тулгардаг байсан. Шүүгч хүн харилцан тэнцвэртэй байх ёстой нөгөө хоёр эрх мэдлээс мөнгө санхүү гуйгаад явахад шүүгчийн хараат бус байдал бэрхшээлтэй болдог. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангаж, хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлдэг. Чиг үүргүүдийг тоймловол эдгээр чиг үүргүүдийг хэрэгжүүлдэг. Сүүлийн 5 жилд бид шүүхийн шинэтгэлийн бодлого хэрэгжүүлж байна. Яагаад шүүхийн шинэтгэлийг хэрэгжүүлэх болов гэхээр шүүхэд итгэх иргэдийн итгэл нэлээд суларсан байсан. Шүүх эрх мэдэл олон нийтийн итгэл дээр тогтдог гэж дэлхий нийт үздэг. Шүүхийн шинэтгэлийн үр дүнд ямартаа ч олон нийтийн итгэл сэргэж байгаа. Гэхдээ бидэнд шийдээгүй асуудал шийдсэнээсээ илүү байна. Шүүгчдийг сургах, тасралтгүй хөгжүүлэх, чадваржуулах асуудал бүрэн шийдээгүй асуудлын нэг. Сүүлийн 10 жилд бид БНХАУ-ын Ардын дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн коллежтэй хамтран ажиллаж, жилд 15-20 шүүгчийг сургаж, танай оронд туршлага судлуулж байна. Тус коллежийн захирал манай байгууллагад зочилж ирж байсан. Энэхүү харилцааг бид цаашид улам хөгжүүлэх хүсэлтэй байгаа. Хамгийн гол нь өнгөрсөн хугацаанд танай оронд сургалтанд хамрагдсан шүүгчид сэтгэгдэл өндөр байдаг нь чухал үзүүлэлт гэж боддог” гээд Монгол Улсын шүүхийн тогтолцоо, шүүгчдийн орон тооны талаар болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг товч танилцуулсан юм.

 Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж БНХАУ-ын Хууль зүйн сайд Жан Жюнь тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж БНХАУ-ын Хууль зүйн сайд Жан Жюнь тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

 

    БНХАУ-ын Хууль зүйн яамны Хууль зүйн сайд, ноён Жан Жюнь Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржид Монгол Улсад эрчимтэй өрнөж буй шүүхийн шинэтгэлийн талаар танилцуулсанд баяртай байгаагаа илэрхийллээ. Тэрбээр "Шүүхийн ерөнхий зөвлөл байгуулагдаад 5 жил болж байгаа ч чиг үүргийнхээ хүрээнд маш чухал олон ажил хийснийг би танай байгууллагын танилцуулгаас олж мэдлээ. Мөн таны танилцуулгаас Монголын хууль зүйн тогтолцооны талаар мэдээлэл авлаа. Монголын шүүгчид манай улсад сургалтанд хамрагдаад сэтгэл хангалуун байдагт баяртай байна. Хятадын хууль зүйн тогтолцооны хойшдын ирээдүй, Та бидний хамтын ажиллагааны зам маш урт гэдэгт итгэл төгс байгаа” хэмээсэн юм.

БНХАУ-ын хуулийн шинэтгэлийн талаар Хууль зүйн яамны Хууль зүйн сайд Жан Жюнь  "Хууль, шүүхийн шударга ёс, тэгш байдлыг иргэн бүрт мэдрүүлэх хэрэгтэйг БНХАУ-ын дарга Си Зиньпин хэлсэн. Энэ нь хүн бүр, цаг тухайд нь хуулийн туслалцаа авах эрхтэйг харуулж байгаа юм. Тиймээс БНХАУ-ын Коммунист намын XV Их хурлаар хуулиар улсаа засах шийдвэрийг баталсан. Саяхан болж өнгөрсөн XIX Их хурлаар Хуулиар улсаа засах, удирдах комисс байгуулахаар болсон. Цагдаа, прокурор, шүүх хуулиар улсаа засах, удирдах төрийн бодлогыг хэрэгжүүлдэг. Танай улсад Шүүхийн ерөнхий зөвлөл байгуулагдснаар төрийн өндөр албан тушаалтан шүүхэд нөлөөлөх байдал багассан гэж хэлсэн. Манай улсад ч ийм шинэтгэл хийж байгаа. Ямар нэгэн албан тушаалтан мөрдөн байцаагч, шүүх, шүүгчид нөлөөлбөл хуулийн хариуцлага хүлээдэг. Хууль сахиулах албан хаагч нөлөөнд автах эрсдэл үүсвэл үүнийгээ тэмдэглэж, даргадаа танилцуулах үүрэгтэй. Тэмдэглэл хөтлөхгүй бол хариуцлага хүлээдэг болсон.

    Үүнээс гадна авлигатай тэмцэх талаар маш том арга хэмжээ авч байгаа. Авлигын хэрэгт холбогдсон хүмүүст түүхэнд байгаагүйгээр хатуу хариуцлага тооцдог болсон. Энэ нь шүүхийн хараат бус байдалд эерэгээр нөлөөлсөн.

Мөрдөн байцаалтын явц ил тод, Ардын шүүх шийдвэрлэсэн хэргээ ард түмэндээ ил тод мэдээлж байх үүрэгтэй.

Хууль зүйн яам шударга ёсны шинэтгэлээ улам бүр эрчимжүүлж байна. Ялангуяа цахим орчинд ил тод, нээлттэй ажиллаж байгаа. Хууль зүйн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, ойлгомжтой хүргэхийн тулд шаардлагатай зөвлөгөөг онлайнаар өгдөг. Зарим үйлчилгээг онлайнаар хүргэхээр ажиллаж байгаа. Хууль, шүүхийн эдгээр шинэтгэл нь Си Зиньпин даргаар удирдуулсан хүмүүсийн хийж байгаа нийгэм, эдийн засгийн бүтээн байгуулалтын нэг хэсэг юм.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Та бүхэн бидэнд шинэтгэлийн туршлагаа хуваалцсанд баяртай байна. Шүүх, хууль зүйн салбарт хамтын ажиллагаагаа тэлэхэд олон зүйл хийж болно гэдэгт итгэлтэй боллоо. Шүүхийн шинэтгэл эсэргүүцэлтэй тулгардаг. Шинэтгэлийн ашиг тусыг иргэд хүртэх нь чухал. Иргэн сэтгэл ханамжтай байвал шинэтгэлийн үр дүн гарч байна гэсэн үг. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Тантай шүүхийн шинэтгэл, хууль зүйн тал дээр хамтран ажиллахад бэлэн байна” гэлээ.

    Уулзалтын төгсгөлд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж хөршөөсөө туршлага судлахын чухлыг онцлоод БНХАУ-ын Хууль зүйн яамны Хууль зүйн сайд Жан Жюнь нарт дурсгалын зүйл гардуулж, гэрэл зураг авахууллаа.

 

 

 

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Нийтэлсэн admin   Үзсэн: 529   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Мэдээлэл хайх булан
Иргэн таньд
Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
Шүүхийн ёс зүйн хороо
Шүүхэд мэдүүлэх эрх
Подкаст
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 

Шүүхэд мэдүүлэх эрх

3.1.Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй.

3.2.Энэ хуулийн 3.1-д заасан эрхийг хамгаалах талаархи нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх өөр журмыг хуулиар тогтоож болно.

3.3.Хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааныг энэ хуульд заасан журмын дагуу шүүх хянан шийдвэрлэнэ.

Видео
 
  Шүүхүүд
  • Шүүхийн ерөнхий зөвлөл
  • Улсын дээд шүүхийн Тамгын газар
  • Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Багануур дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Булган аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говь-Алтай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Орхон аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  •  
      |