Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
4-12-2017, 15:01   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

“Сургуулийн орчинд хүүхдийн эрх зөрчигдөхөөс сэргийлэх арга зам”

         Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүх, шүүх дэх эвлэрүүлэн зуучлах хэсгээс Сант, Баруунбүрэн, Орхон, Орхонтуул, Сайхан, Сайхан сумын Номгон 3-р багийн ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн 12 дугаар ангийн хүүхдүүдийн дунд зохион явуулсан "Сургуулийн орчинд хүүхдийн эрх зөрчигдөхөөс сэргийлэх арга зам” сэдэвт эссэ бичгийн уралдаанд оюун ухаан, мэдлэг чадвар, бүтээлч сэтгэлгээгээ дайчлан амжилттай оролцож, тэргүүнбайранд Орхонтуул сумын 12а ангийн сурагч Н.Оюунбилэг, дэд байранд Орхонтуул сумын 12а ангийн сурагч А.Номн-Эрдэнэ, гутгаарбайранд Орхон сумын 12а ангийн сурагч С.Сүхбат нар шалгарлаа.

 

Сайхан сум дахь сум дундын шүүхийн тамгын газар


Нийтэлсэн admin   Үзсэн: 385   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
Цаг агаар
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 
  |  
«    Долоодугаар сар 2022    »
ДаМяЛхаПүБаБямНям
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031