Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
14-12-2017, 10:11   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүхийн тамгын газрын дарга нарын сургалт, зөвлөгөөн эхэллээ

       Шүүхийн тамгын газрын дарга нарын 2017 оны жилийн эцсийн сургалт-зөвлөгөөн өнөөдөр (2017.12.13) эхэллээ.


       Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан энэ удаагийн сургалт, зөвлөгөөний онцлогийг "Шүүхийн үйлчилгээ, менежмент ямар түвшинд байгааг мэргэжлийн байгууллагуудаар судлууллаа. "Эн Пи Си энд Мандал”, "Т.У.С солюшн” компаниуд судалгааныхаа дүнд тулгуурлаж сайн туршлага, асуудлыг шийдвэрлэх арга замын талаар та бүхэнд хичээл заана. Мөн шүүхийн үйлчилгээг сайжруулах, тамгын газрын үйл ажиллагааны менежментийг сайжруулахад тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар зөвлөлдөнө” гэж тодотгов.


    Шүүхийн тамгын газрын дарга нарын 2017 оны жилийн эцсийн сургалт-зөвлөгөөн гурван өдөр үргэлжилнэ. Эхний өдөр шүүхийн тамгын газрын үйлчилгээ, менежментэд судалгаа хийсэн байгууллагуудын төлөөлөл "Шүүхийн үйлчилгээг сайжруулахад тулгарч буй бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга зам”, "Шүүхийн тамгын газрын менежментийг боловсонгуй болгох нь” сэдвээр хичээл зааж, оролцогчидтой зөвлөлдөнө. Мөн Стандарт, хэмжилзүйн газраас "Менежментийн тогтолцооны шинэчлэл (ISO 9001 стандарт)-ийг хэрэгжүүлсэн сайн туршлага” сэдвээр танилцуулга хийх юм.


       Шүүхийн ерөнхий зөвлөлийн нэгжийн дарга нар маргааш хариуцсан сэдвийнхээ дагуу шүүхийн тамгын газрын дарга нарт мэдээлэл өгч, зөвлөлдөнө. Харин сургалт, зөвлөгөөний гурав дахь өдөр шүүхийн тамгын газрын дарга нар Захиргааны хэргийн шүүхийн нэгдсэн байран дахь шүүх хуралдааны "Green hall” танхимтай танилцаж, энэ жилийн ажлаа дүгнүүлж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргатай 2018 оны үр дүнгийн гэрээ байгуулахаар товложээ.

Шүүхийн тамгын газрын дарга нарын сургалт, зөвлөгөөн эхэллээ 

       Шүүхийн тамгын газрын дарга нарын 2017 оны жилийн эцсийн сургалт-зөвлөгөөнд бүх шатны шүүхийн 40 тамгын газрын дарга нар оролцож буй юм.

 

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Нийтэлсэн admin   Үзсэн: 466   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Мэдээлэл хайх булан
Иргэн таньд

21 өдөр 6 цаг 20 минут 22 секундын хугацаа үлдсэн байна

Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
Шүүхийн ёс зүйн хороо
Шүүхэд мэдүүлэх эрх
Подкаст
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 

Шүүхэд мэдүүлэх эрх

3.1.Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй.

3.2.Энэ хуулийн 3.1-д заасан эрхийг хамгаалах талаархи нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх өөр журмыг хуулиар тогтоож болно.

3.3.Хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааныг энэ хуульд заасан журмын дагуу шүүх хянан шийдвэрлэнэ.

Видео
 
  Шүүхүүд
  • Шүүхийн ерөнхий зөвлөл
  • Улсын дээд шүүхийн Тамгын газар
  • Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Багануур дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Булган аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говь-Алтай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Орхон аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  •  
      |