Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
17-02-2015, 08:53   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүхийн ерөнхий зөвлөлийн удирдлагууд Ерөнхий шүүгч нартай уулзлаа



Н.Лүндэндорж "2015 онд бид гурван асуудалд гол анхаарлаа хандуулна”

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд болон ажлын албаны удирдлагууд өнгөрсөн баасан гаригт буюу 2015 оны 2 дугаар сарын 13-нд Анхан болон Давж заалдах шатны нийт шүүхийн Ерөнхий шүүгч нартай уулзаж, "Шүүхийн шинэтгэл-2014” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлгийн эхэнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж шүүхийн захиргааны төв байгууллага болох Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014 оны үйл ажиллагааны үр дүнг товч танилцуулж, цаашдын зорилтын талаар үг хэлсэн юм. Тэрээр хэлсэн үгэндээ "Монгол Улсын шүүхийн шинэтгэл томоохон сорилтыг туулж явна. Шүүхийн шинэтгэлийг харах хүмүүсийн өнцөг харилцан адилгүй байна. Шүүхийн захиргааны энэ байгууллагыг байгуулсан зорилго нь шүүх эрх мэдлийг нөгөө хоёр эрх мэдлээс хамгаалах гэж байгуулсан. Шүүхийн шинэтгэлийг талархаж хүлээж авсан хүмүүс бол шүүх бүрэлдэхүүн байсан. Бусад хуулийн салбарын шинэтгэл тааруухан, үр дүн муутай байгаа нь тэнд ажиллаж байгаа бүрэлдэхүүн дэмжээгүй, сайн хүлээж аваагүйтэй холбоотой гэж би хардаг. Тэгвэл шүүгч нар тэгээгүй. Маш сайхан хүлээж авсан төдийгүй энэ шинэтгэлийг өөрсдөө нуруун дээрээ тээж авч яваа. Энд сууж байгаа хүмүүс бол энэ шинэтгэлийн тэргүүн фронтод зогсч байгаа хүмүүс. Хамгийн гол нь шүүх бүрэлдэхүүнд сайн ажиллая гэсэн зүтгэл, чармайлт гарсан явдал нь шүүхийн шинэтгэлийн үр дүн, том ололт. Шүүгч нарын сэтгэл зүрхэнд сайн ажиллая гэсэн гэрэл гэгээ ассан. Энэ гэрэл гэгээг асаахад гол түлхэц болсон нэг зүйл нь шүүгч нарын эдийн засгийн баталгааг хангаж, цалинг нэмэгдүүлсэн явдал. Шүүхийн шинэтгэлийг хүрээнд шүүхэд итгэх иргэдийн итгэл наашаа харлаа. Үүнийг алдахгүй байх, тордох, бэхжүүлэх явдал бол та бидний өмнө байгаа хамгийн том зорилт гэдгийг хэлмээр байна. 2014 онд Монголын шүүхийг бүрэн цахимжууллаа.

 

Өөрөөр хэлбэл шүүх хэр хөгжсөн бэ гэдгийг дэлхий нийт цахимжилтаар хэмждэг болсон байна. Ганцхан жилийн хугацаанд бид бүх шүүхийг цахимжуулж, шилэн кабелиар холбосон. Шүүхүүд хоорондоо холбогдох боломж бүрдсэн. Үүнийг ашиглах явдал харин хангалтгүй байна уу гэж би харж байгаа. Шүүхийн ерөнхий зөвлөл дээр дата баазтай болсон. Зарим шүүхээр явахад хэн гэдэг шүүгч шинэ програм руу орж байна, хэн нь орохгүй байна гэдгийг ч шууд харах бололцоотой болсон. Энэ ямар ач холбогдолтой вэ гэхээр ашиглаж чадвал мэдээллийн хангалттай бааз бий болчихсон. Гэрч хохирогчийн зайнаас шүүх хуралдаанд оролцуулах боломж бүрдлээ. Тойргийн шүүх байгуулсан нь шүүхийг ард түмнээс холдуулсан гээд байгаа. Тэгвэл онлайнаар шүүх хуралдаанд оролцох боломж бүрэн бүрдсэн. 2014 онд бид шүүхийг бүрэн нээлттэй болголоо. Нээлттэй шүүхийн стандарт байна. Тэр шүүх хуралдааныг сонирхсон хэн боловч тааваараа үзэх боломж байна. Үүний бас нэг ач холбогдол нь шүүхийг олон нийтийн хяналтад оруулж байгаа явдал. Дараагийн бас нэг том ажил нь шүүхийн шийдвэрт эрдэмтдийн анализ хийлгэж эхэлж байгаа. Үүнд шүүгчид маань бүү эмзэглээрэй. Энэ явдал нь буцаад уншихад шүүгч нарт нүүр халуун ч гэсэн та нарын ажилд бас нэг тусалж байгаа хэлбэр юм. 2015 оноос бид шүүхийн шийдвэрийн сонгомол эмхэтгэл гаргаж эхлэх гэж байгаа. Энэ нь шүүгч нарт гарын авлага болохоос гадна залуу халаагаа бэлтгэх, шүүхийн нээлттэй архив бүрдүүлэхийг зорьж байгаа юм. Шүүхийн барилга байшин, ажиллаж байгаа орчин хүнд асуудал болсон байна. Хоёр жил дараалан шүүхийн хөрөнгө оруулалт тэг байлаа. Үүнд бид анхаарах цаг болж. Нөгөө талаас иргэдийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх чиглэлээр бид шүүгч нарынхаа мэдлэг чадварыг дээшлүүлэхэд анхаарах ёстой. Зан харилцааны асуудал дээр мөн анхаарах ёстой.

2015 онд бид гурван гол асуудалд анхаарлаа хандуулна. Нэгдүгээрт шүүгч нарын мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, хууль тайлбарлах онол арга зүйн сургалт зохион байгуулахад анхаарна. Хоёрдугаарт шүүхийн захиргааны байгууллагыг бэхжүүлэх. Тэднийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж, шүүхийн захиргааг шүүхийн бие даасан шүүгчийн хараат бус байдлыг хангадаг мэргэшсэн аппарат болгохыг зорьж байна. Гуравдугаарт шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг бэхжүүлэхийн тулд 2015 онд олон нийтийн санаа бодлыг маш сайн судална” гэлээ.

 

Ерөнхий шүүгч нар дагнасан шүүх байгуулах алхмаас ухрахгүй байхыг хүслээ

 

Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаас гаргасан тогтоолын дагуу Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болсонтой холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан хуулийн төслийн танилцуулгыг хийж, Ерөнхий шүүгч нарын саналыг сонслоо. Шүүхийн бүтцийг өөрчлөх дөрвөн хувилбар байж болохыг танилцуулж, энэ хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Нэгдүгээр хувилбар нь хуучин бүтцийг сэргээх. Өөрөөр хэлбэл шүүхийн шинэтгэлээс ухарч, дагнасан шүүх байгуулах алхмаас татгалзах. Хоёрдугаарт дагнасан шүүхийн тогтолцоог хэвээр хадгалаад аймаг, нийслэл, дүүргийн шүүхүүдийг шинээр байгуулах.Энэ тохиолдолд нэмж 24 шүүх байгуулах шаардлагатай болох учраас эдийн засгийн хувьд нэлээд өндөр буюу 7-10 тэрбум төгрөгийн зардал гарах сөрөг талтай болохыг танилцууллаа. Гуравдугаарт одоо байгаа бүтцийг хэвээр үлдээж, шүүхийн нэрийг өөрчлөх. Шүүх нэг аймагт төвлөрч байршина. Гэхдээ иргэдэд ойртох үүднээс шүүх бүрэлдэхүүн тухайн аймагт нь очиж, шүүх хурлаа хийнэ, нөгөө талаас онлайнаар шүүх хурлыг хийх хувилбар. Энэ тохиолдолд Үндсэн хуультай нийцэхгүй болох зарим нэг эргэлзээ байгаа гэлээ. Дөрөвдүгээрт одоо байгаа бүтэц, нэрээ хэвээр үлдээж, аймаг дүүрэгт шүүхийн салбар байгуулах хувилбар байж болох юм гэлээ. Үүний дараа Ерөнхий шүүгч нар саналаа хэлсэн юм.

 

Иргэний хэргийн давж заалдах шатны 2 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч Г.Лхагвамаа:

 

Үндсэн хуулийн Цэцээс тойргийн журмаар шүүх байгуулсан нь Үндсэн хуультай харшилсан гэдэг дүгнэлт гаргасан. Шүүх байгуулах тухай хуульдаа Үндсэн хуульд нийцсэн өөрчлөлт оруулах асуудал бидний өмнө тулгарч байгаа. Орон нутагт ажиллаж байгаагийн хувьд саналаа хэлэхэд Үндсэн хуульд нийцүүлье гэвэл аймаг, нийслэл болгонд шүүх байгуулахаас ондоо арга байхгүй. Гэхдээ тойргийн журмаар байгуулсан энэ байгуулалтаас мэргэшүүлсэн гэдгийг орхиж болохгүй. Өөрөөр хэлбэл дагнасан шүүх заавал байх ёстой. Даганаж хэрэг шийдэхэд маш сайн мэргэшдэг. Мэргэшсэнээр алдаа бага гаргадаг. Хууль хэрэглээний асуудлаар их зүйл суралцдаг, нарийсдаг юм байна. Бид нар өмнө нь эрүү, иргэний хэргийг аль алийг нь шийддэг, жигтэйхэн универсаль гэж өөрсдийгөө боддог байсан. Худлаа байдаг юм байна. Тиймээс дагнасан шүүхийн тогтолцоог өөрчилж болохгүй гэж бодож байгаа. Тэгвэл дагнасан шүүхийн тогтолцоог өөрчлөхгүйгээр яаж аймаг, нийслэл болгонд шүүх байгуулах вэ гэхээр хамгийн түрүүнд эдийн засгийн хөшүүргийг судалж байж тооцох ёстой. Үүнд асар их мөнгө орно. Манай улсын эдийн засаг хямралтай байгаа энэ цаг үед энэ бол хэцүү асуудал. Хоёрдугаарт аймаг болгонд дагнасан эрүү, иргэний шүүх байгуулбал зарим шүүхүүд хийх ажилгүй сууцгаана. Тийм учраас аймаг болгонд хоёр шүүх байгуулах боломжгүй юм гэж бодож байна. Тиймээс хуульдаа нийцүүлж, Үндсэн хуульд нийцсэн нэрийг нь өгье. Бид нүүдэллэж ажиллая. Тухайн аймагт нь очиж хэргийг шийдье гэсэн саналтай байна. Ингэсэн тохиолдолд иргэдийг чирэгдүүлэхгүй. Шүүгч нар нь өөрсдөө тухайн аймагт нь очоод хэргийг нь шийдээд явах саналтай байна.

 

Иргэний хэргийн давж заалдах шатны 3 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч П.Долгормаа:

 

Шүүн таслах үйл ажиллагааны хувьд би энэ жил хоёр өөр шүүхэд ажилласан. Орхон аймагт Иргэний давж заалдах шатны 7 дугаар шүүхэд ажиллаж байсан. Тэр үед иргэн дээр нарийсч, даганаж ажиллахад маш их үр дүн гарсан. Нэг иргэний хэрэг шийдлээ гэхэд нөгөө эрүүгийн хэргийн хугацаа яана гэхгүйгээр толгой нэг зүгт ажиллах боломж олгож байсан. Тийм учраас дагнасан шүүх байгуулсан тогтолцоогоо илүү боловсронгуй болгох тал дээр л анхаарах хэрэгтэй гэж бодож байна. Ер нь хэргийн ачааллыг харахад ч бодит байдал дээр нийслэлийн шүүхэд 1000 гаруй хэргийг давж заалдах шатанд шийдэж байхад орон нутагт жилдээ 40 гаруй хэрэгтэй л сууж байгаа. Хэдийгээр цөөн хэрэг шийдэж байгаа гэдэг нь ичмээр байгаа боловч гарч байгаа маргаан, давж байгаа хэрэг нь ийм байгаа учраас яах ч билээ. Тийм учраас хамгийн оновчтой хувилбар нь одоо байгаа бүтцийг хэвээр үлдээж, шүүхийн нэрийг өөрчлөх нь зөв гэж үзэж байна.

 

Захиргааны хэргийн анхан шатны 18 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч Б.Энхтайван:

 

Өнөөдрийн хэлэлцүүлэгт давж заалдах шатны шүүхийн ачаалал, байршлын тухай ярьж байна л даа. Миний хувьд сум дундын анхан шатны шүүхийн талаар хэлэх санал байна. Өнөөдрийн хувьд Сум дундын анхан шатны шүүх дээр нэг шүүгч эрүү, иргэн, захиргааны зөрчил гээд бүх төрлийн хэргийг шийдэж байна. Гэтэл хяналтын шатны шүүх рүү хэрэг шилжихээр тэнд мэргэшсэн буюу дагнасан шүүгч тогтоолыг нь хянадаг. Тиймээс сум дундын анхан шатны шүүхийг ч гэсэн дагнасан хэлбэр рүү шилжүүлэх, мэргэшсэн шүүх болгох тал дээр анхаарч арга хэмжээ авахыг хүсч байна.

 

 

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч Д.Оюунбат:

 

Одоогийн байгаа шүүхийн бүтцийг хэвээр үлдээгээд, давж заалдах шатны шүүхийн нэрийг өөрчлөх, шүүгч нар томилолтоор явж ажиллах боломж байгаа юм байна. Мөн сум дундын анхан шатны шүүхийг дагнасан хэлбэрээр байгуулах тал дээр орон нутгийн анхан шатны шүүх дээр мэргэшсэн танхим ажиллуулж болох юм гэсэн саналтай байна.

 

 


 

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугааар шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Эрдэнэчимэг:

 

Анх дагнасан шүүх байгуулахад маш их бэрхшээл тохиолдож байсан. Гэхдээ өнгөрсөн хугацаанд дагнасан шүүхийн зохион байгуулалт зөв юм гэдэг нь харагдлаа. Дүүргийн хэмжээнд иргэний 9, эрүүгийн 9 шүүхэд нийт 118 шүүгч дагнасан хэлбэрээр ажиллах нь зөв юм гэж бодож байгаа. Тойргийн шүүхийн хувьд бол тухайн орон нутагт ажиллаж байгаа шүүгч нар өөрсдөө саналаа хэлэх байх.

 

 


 

Сум дундын 2 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мөнхөө:

 

 

Орон нутгийн шүүхийг төлөөлж санал хэлье. Одоогоор манай шүүх гэхэд 6 шүүгчийн орон тоотой байгаа. Сум дундын шүүхийн орон тоог нэмээд 9 шүүгчийн бүрэлдэхүүнтэй болгох, хоёр танхимаар мэргэшүүлээд явах юм бол шүүхийн шийдвэр хэвээр батлагдах магадлал өндөр болно. Одоогийн байдлаар давж заалдах шатны шүүх дагнаж ажиллаж байгаагийн үр нөлөө асар их байгаа. Тийм учраас сум дундын шүүхүүд орон нутагтаа дагнаад, давж заалдах шатны шүүх нь бас дагнаад явбал зөв байх гэсэн саналтай байна.

  

 

 

Сум дундын 11 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгч С.Сэржмядаг:

 

Гуравдугаар хувилбар буюу одоо байгаа бүтцийг хэвээр үлдээж, шүүхийн нэрийг өөрчлөх гэдгийг дэмжиж байгаа. Нөгөө талаар манай шүүгч нарт нэг санал байгааг уламжилья. Үндсэн хуулийн 52 дугаар зүйлийн 2 т анхан шатны журмаар хэргийг бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчийг хуульд заасан журмын дагуу оролцуулна гээд заасан байгаа. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсан. Тэр журмын дагуу оролцож байгаа. Энэ дээр хэлэх зүйл юу байна гэхээр МУ-ын Үндсэн хуулийн 16-д үндсэн эрх болон 17 д заасан үүрэг дээр шүүхэд иргэдийн төлөөлөгчөөр оролцох тухай ямар нэгэн заалт байдаггүй. Хууль санаачлах эрх бүхий этгээдэд энэ талаар санал уламжилж, Үндсэн хуульд шүүхэд иргэдийн төлөөлөгчөөр оролцох эрх, үүргийг нь заагаад өгчих юм бол шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч нар илүү хариуцлагатай оролцоно гэж бодож байна. Үүний гол зорилго нь шүүхэд олон нийтийн хяналтыг бий болгоход ач холбогдолтойг уламжлах талаар анхаарна уу гэсэн санал байна.

 

Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл:

 

Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр дүгнэлтээс харахад шүүхийн үйлчилгээ иргэдийг чирэгдүүлж, иргэдээсээ хол байна гэдэг агуулгаар Шүүх байгуулах тухай хуулийг хүчингүй болгосон гэж ойлгосон. Тэгэхээр бид бүтцийг хэвээр нь үлдээгээд шүүхийн нэрийг өөрчилж, мөн шүүх иргэддээ илүү ойртож үйлчилвэл жишээ нь зарим хуралдаанаа онлайнаар явуулдаг ч юмуу, зарим хэргийг нүүдэллэж очоод шийдвэрлэх боломж байгаа. Шүүгч нарын тухайд нүүдэллээд ажиллахад орон байрнаас эхлээд асуудал их байх боловч бид шүүхийн шинэтгэлийг хийж байгаа түүхэн цаг үед ажиллаж байгаагийн хувьд шүүгч нараас тодорхой хэмжээний эрсдэл гаргаад явахыг хүлээн зөвшөөрч байна. Дагнасан, мэргэшсэн шүүх гэдэг бол үнэхээр өөр байдаг юм байна. Сум дундын анхан шатны шүүгч нараа мэргэшүүлэхгүй бол тэд нар үнэхээр л савчаад байна. Эрүү, иргэн, цагдан хорих, захиргааны зөрчил гээд бүхий л хэргийг шийдээд болохгүй байгаа юм болов уу гэж бодоод байна. Би жишээ нь Завханы шүүхэд 24 жил ажилласан юм билээ. Ингэхдээ жилд 17-18 хэрэг шийдэж байсан. Ер нь зүгээр ачаалалтай шүүхэд ажиллаж үзэх юмсан, шүүгчийнхээ хувьд чансаагаа сорих юмсан гэдэг бодол байсан. Энэ жил 147 хэрэг шийдвэрлэсэн. Ингэхэд шүүгчийнхээ тухайд статистик мэдээгээ харахад сайхан санагдаад нэлээд урам зоригтой ажилласан. Ноднин 12 сард цас манаргаад гэрээ ачаад явж байхад бол эвгүй л байсан. Гэхдээ нэг жил болоход хүн дасчихдаг юм байна. Хуучин шигээ хэлбэр рүү ороод бага ачаалалтай болж, зэврээд суугаад байх вий гэдэг бодол байгааг ний нуугүй хэлье.

 

Сум дундын 25 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа:

 

Сум дундын шүүхүүдэд даганаж ажиллах шаардлага бол зайлшгүй байна. Ачаалалтай шүүхийн хувьд ядаж л 7 орон тоотой болчих юм бол дагнаад ажиллаад байх боломжтой гэж харагдаж байгаа. Хэдийгээр эрүүгийн хэрэг бага гардаг ч гэсэн сүүлийн үед гарч байгаа хэргүүд ээдрээ төвөгтэй болж байгаа учраас дагнаад ажиллах, иргэний хэргийн маргаанууд ч ээдрээ төвөгтэй маш олон төрлийн маргаан гардаг болсон. Хууль эрх зүйн мэдлэг бол дагнаж ажиллаж байж л сайжирна гэж анхан шатны шүүхэд ажиллаж байхад харагдаж байгаа юм. Давахын шүүхийг даганаж байгуулсан нь өнөөгийн шүүхийн шинэтгэлд оруулж байгаа их том хувь нэмэр болсон. Ард түмэн болон анхан шатны шүүгч нар ч гэсэн маш талархалтай хүлээн авч байгаа. Яагаад гэхээр давж заалдах шатны шүүхийн мэргэшсэн шүүгч нарын гаргаж байгаа шийдвэр анхан шатны шүүхийн шүүгч нарт үнэхээр нөлөөлдөг. Тиймээс ч дагнасан мэргэшсэн шүүгч нараас чадвартай сайн шийдвэр гардаг гэдгийг хүлээн зөвшөөрч, харж байгаа. Тийм учраас цаашдаа аймаг тус бүрт дагнасан шүүх ажиллуулж явбал боломжтой гэж үзэж байна.

 

Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч П.Золзаяа:

 

Ихэнх шүүгч нар шүүн таслах үйл ажиллагааны мэргэшсэн, дагнасан тогтолцоог хэвээр үлдээх нь зөв гэдэг дээр бараг 100 хувь санал нэгтэй байх шиг байна. Нүүдэллэж ажиллана гэдэг дээр би нэг их удаан үргэлжлэхгүй байх гэж бодож байна. Ирээдүйгээ бодсон ч засаг захиргааны нэгж энэ хэвээрээ л байна. Суурин үйл ажиллагаа явуулах тэр ирээдүйн хэрэгцээг бодоод хэдийгээр орон тоог нэмэх хэцүү байгаа ч гэсэн нэг аймаг дээр давж заалдах шатны шүүх дотроо эрүү, иргэний танхимтай. Нэг ерөнхийтэй гээд бодоод үзэхээр 99 орон тоо 147 болоод 48 орон тоо л нэмэгдэх юм байна. Энэ нь ирээдүйгээ бодсон ч гэсэн зөв санагдаж байна.

 

Ийнхүү Ерөнхий шүүгч нар Шүүх байгуулах тухай хуулийн төсөлд тусгах саналаа хэлцгээсэн бөгөөд үүний дараа Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Ерөнхий шүүгч нар тус тусын шүүх дээрээ очоод шүүгч нартайгаа дахин санал бодлоо солилцоод хуулийн төсөлд тусгах саналаа албан ёсоор баримтжуулж ирүүлэхийг хүссэн юм. Энэхүү хэлэлцүүлгийн төгсгөлд Ерөнхий шүүгч нарт шинэчлэгдсэн үнэмлэхийг нь гардуулж өгснөөр энэ удаагийн арга хэмжээ өндөрлөлөө.




  

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Нийтэлсэн admin   Үзсэн: 727   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Мэдээлэл хайх булан
Иргэн таньд

21 өдөр 6 цаг 20 минут 22 секундын хугацаа үлдсэн байна

Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
Шүүхийн ёс зүйн хороо
Шүүхэд мэдүүлэх эрх
Подкаст
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 

Шүүхэд мэдүүлэх эрх

3.1.Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй.

3.2.Энэ хуулийн 3.1-д заасан эрхийг хамгаалах талаархи нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх өөр журмыг хуулиар тогтоож болно.

3.3.Хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааныг энэ хуульд заасан журмын дагуу шүүх хянан шийдвэрлэнэ.

Видео
 
  Шүүхүүд
  • Шүүхийн ерөнхий зөвлөл
  • Улсын дээд шүүхийн Тамгын газар
  • Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Багануур дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Булган аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говь-Алтай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Орхон аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  •  
      |