Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
9-04-2018, 17:03   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Гарын авлагын нээлт боллоо

Гарын авлагын нээлт боллоо


"Иргэний хэргийн оролцогчийн эрх, үүргийн хялбаршуулсан тайлбар” гарын авлагын нээлтийн арга хэмжээ Нийслэлийн шүүхийн байранд боллоо. Уг гарын авлага нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдод эдлэх эрх, хүлээх үүрэг, нотлох баримт бүрдүүлэх журмыг танилцуулан эрх үүргээ мэдэх, хүртээмжтэй болгоход дэмжлэг үзүүлэх зорилготой юм. 

 

Нээлтийн арга хэмжээнд Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Х.Сонинбаяр, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн ахлах мэргэжилтэн Б.Жавхлан, Монголын өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч Б.Ганбаатар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Нээлттэй нийгэм форум ТББ-ын төлөөлөгчид болон Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчид, дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, шүүхийн тамгын газрын дарга, захиргааны ажилтнууд оролцлоо.


Гарын авлага нь хэргийн оролцогчийн эрхийг хангах, хэрэг хянан шийдвэрлэхажиллагааны зөрчил буурах, иргэд, олон нийт шүүн таслах үйл ажиллагааны талаарх зөв ойлголт, мэдээлэлтэй болоход ихээхэн ач холбогдолтой болсныг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, Ажлын хэсгийн ахлагч Ж.Оюунтунгалаг танилцуулав.


Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Х.Сонинбаяр "Энэ гарын авлагад иргэний процессын хууль багтсан байна. Үүнийг ашигласнаар иргэдийн хууль зүйн мэдлэг дээшлэх, иргэний шүүхийн талуудын зарчимд ихээхэн ач холбогдолтой. Хуульд шүүгч хэргийн оролцогчид эрх үүрэг тайлбарлана гэсэн зохицуулалттай боловч бодит байдал дээр нэг хуудас дээр хуулийн бүх заалтаа бичээд, хэргийн бүх оролцогчоор гарын үсэг зуруулж, оролцогчдын эрхийг хязгаарласан шинжтэй байдаг. Үүнтэй холбоотойгоор процессын алдаа буурахгүй байна. Иймд уг гарын авлагыг өргөн хүрээнд ашиглавал зүгээр байна” гэж дүгнэв.


Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан: "Иргэний хэргийн шүүх ачаалал өндөр, жилдээ 46 мянган хэргийг хянан шийдвэрлэж байна. Уг гарын авлагыг цаашид электрон хэлбэрт оруулах, хэвлэлийн тоог нэмэгдүүлэх, гар утасны аппликэйшн хийх зэрэг санал байна. Гарын авлагыг ашигласнаар хэргийн оролцогчийн эрхийг тайлбарлаагүй гэсэн үндэслэлээр хэрэг буцах тохиолдол буурах, шүүгч, шүүхийн захиргааны ажилтны ажлыг хөнгөвчлөхөд ач холбогдолтой юм. Цаашид эрүү болон захиргааны хэргийн шүүхэд ийм гарын авлагыг бий болгох шаардлага тулгарч байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлэв.


 

Шүүхийн захиргааны удирдлагын газар


Нийслэлийн шүүхийн тамгын газар

Нийтэлсэн admin   Үзсэн: 601   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Мэдээлэл хайх булан
Иргэн таньд

21 өдөр 6 цаг 20 минут 22 секундын хугацаа үлдсэн байна

Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
Шүүхийн ёс зүйн хороо
Шүүхэд мэдүүлэх эрх
Подкаст
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 

Шүүхэд мэдүүлэх эрх

3.1.Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй.

3.2.Энэ хуулийн 3.1-д заасан эрхийг хамгаалах талаархи нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх өөр журмыг хуулиар тогтоож болно.

3.3.Хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааныг энэ хуульд заасан журмын дагуу шүүх хянан шийдвэрлэнэ.

Видео
 
  Шүүхүүд
  • Шүүхийн ерөнхий зөвлөл
  • Улсын дээд шүүхийн Тамгын газар
  • Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Багануур дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Булган аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говь-Алтай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Орхон аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  •  
      |