Шүүхийн ерөнхий зөвлөл Үндэсний дата төвтэй хамтран шүүхийн мэдээллийн технологийн мэргэжилтнүүдэд зориулсан "Шүүхийн мэдээллийн аюулгүй байдал, системийн админ” сэдэвт сургалтыг 2018 оны 4 дүгээр сарын 11-13-ны өдөр Шүүхийн сургалтын "Баяндөхөм”- цогцолборт амжилттай зохион байгууллаа. Сургалтад анхан болон давж заалдах шатны шүүхийн мэдээллийн технологийн нийт 45 мэргэжилтэн хамрагдсан юм.
Үндэсний дата төвөөс мэдээллийн аюулгүй байдал, цахим гарын үсэг, цахим шуудангийн аюулгүй байдал, PKI үндсэн ойлголт, PGP key үндсэн ойлголт, сүлжээний хамгаалалтын фаерволл, линукс үйлдлийн системийн тухай практик зэрэг нарийвчилсан сургалтууд хийлээ.
Мэдээллийн технологийн хэлтсээс шүүхийн мэдээллийн аюулгүй байдал, түүнийг хангаж ажиллах онол, практикийн мэдлэг олгох, эрх зүйн зохицуулалт, тоон гарын үсэг, эрүү, иргэн, захиргааны хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн системийн ажиллагааны анхаарах асуудал, шүүхэд ашиглагдаж буй програм, техник хангамж, сүлжээг үр нөлөөтэй хэрэглэх зэрэг өдөр тутам ашигладаг системүүдийн талаар нэгдмэл ойлголт өгөв.