Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
30-04-2018, 15:33   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүх таслах ажиллагааны 2018 оны 1-р улирлын тайланг танилцууллаа

2018.04.27

 

Тус шүүхийн тамгын газраас Шүүн таслах ажиллагааны 2018 оны 1 дүгээр улирлын тайланг орон нутгийн "Эрдэнэ”телевизээр мэдээлж, олон нийтэд сурталчиллаа.

Шүүн таслах ажиллагааны тайланг Эрүүгийн хэрэг, иргэний хэрэг, захиргааны зөрчлийг хянан шийдвэрлэсэн байдал, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа болон иргэдийн төлөөлөгчийн оролцооны мэдээг урьд оны мөн үетэй харьцуулан, мөн шүүхийн шийдвэрээр орон нутгийн орлогод оруулахаар шийдвэрлэсэн торгох ял, торгуулийн шийтгэл, улсын тэмдэгтийн хураамжийн мэдээг танилцууллаа.

Шүүхийн харъяалан ажилладаг сумдад шүүн таслах ажиллагааны 2018 оны 1 дүгээр улирлын тайланг хүргүүлэх ажлыг зохион байгуулсан.


Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Тамгын газар мэдээлж байна
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Тамгын газар мэдээлж байна

 

 

 

СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЙХАН СУМ ДАХЬ

СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Нийтэлсэн admin   Үзсэн: 640   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн таньд
Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
Шүүхийн ёс зүйн хороо
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 
  |  
«    Ёсдүгээр сар 2023    »
ДаМяЛхаПүБаБямНям
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930