Иргэний эрх зүйн онлайн сургалт болов. » Сайхан сум дахь Сум дундын шҮҮх
Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
30-09-2014, 17:36   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Иргэний эрх зүйн онлайн сургалт болов.


Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн "Эдийн засгийн хөгжил, эрдэс баялгийн тогтвортой менежментийн эрх зүйн орчныг баталгаажуулах” төсөл, Японы "Жайка” олон улсын байгууллагын "Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах” төсөлтэй хамтран иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдэд зориулан Иргэний эрх зүйн чиглэлээр зохион байгуулж буй "Онлайн” сургалт 2014 оны 10 дугаар сарын 01-ээс 03-ны өдрүүдэд болов. Сургалтад Иргэний хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүх, Сум дундын 17, 18 дугаар шүүхийн шүүгчид хамрагдлаа.

Тус сургалтын нэг онцлог нь шүүгчдэд зориулсан Эвлэрүүлэн зуучлалын сургалтыг Япон улсын мэргэжилтнүүд удирдан явуулсан байна.



Нийтэлсэн admin   Үзсэн: 403   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Шүүхийн шийдвэрийн цахим сан

Цаг агаар
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 
  |  
«    Ёсдүгээр сар 2019    »
ДаМяЛхаПүБаБямНям
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30