Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
23-07-2018, 01:40   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Төрийн дээд одон, медаль гардуулах ёслол боллоо



     Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудыг Төрийн дээд одон, медалиар шагнасан. Уг шагналыг гардуулах ёслол өнөөдөр (2018.07.19) Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо.

Төрийн дээд одон, медаль гардуулах ёслол боллоо

     Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Н.Лүндэндорж шагнал хүртсэн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад хандаж баяр хүргэж үг хэлэхдээ "Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон, медалиар шагнуулсан Та бүхэнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн нэрийн өмнөөс баяр хүргэе. Монгол Улсад шүүхийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх үйл ажиллагаанд шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа бүх шатны шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд сүүлийн 5 жилд илүү чармайн ажилласныг Монголын ард түмэн мэдэж байгаа. Олон улсын шинжээч, судлаачид ч ингэж дүгнэсэн. 2013 оноос хойш Монгол Улсын бүх аймагт ажиллаж, иргэдтэй уулзахад шүүхийн үйлчилгээнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн. Шүүхийн үйлчилгээ сайн хүрч байгаа, шинэтгэл үр дүнгээ өгч байгаа, шийдвэр шударга байгаа гэж олон хүн хэлсэн нь олон нийтийн үнэлгээ, шагнал юм. Тиймээс ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шагнуулж байгаа шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын тоо өсөж байна. Энэ бол Монгол Улсын Төрийн тэргүүн Та бүхний хөдөлмөрийг өндрөөр үнэлж байгаагийн илэрхийлэл юм” гэв.

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон, медалиар шагнуулсан шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад шагналыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд гардууллаа.

      Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Дулмаагийн Оюундарь, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Доржпаламын Сугар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Тогтохын Туяа, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Данзангийн Эрдэнэбилэг, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Бадарчийн Сайханцэцэг, Ахмад шүүгч Дашдоржийн Цэрэндулам нарыг шагналаа.

Төрийн дээд одон, медаль гардуулах ёслол боллоо
Төрийн дээд одон, медаль гардуулах ёслол боллоо
Төрийн дээд одон, медаль гардуулах ёслол боллоо
Төрийн дээд одон, медаль гардуулах ёслол боллоо
      Алтан гадас одонгоор Хэнтий аймаг дахь шүүхийн тамгын газрын үйлчлэгч Пагмын Баяраа, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн тамгын газрын дарга Чимидийн Болдбаатар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Занын Доржнамжин, Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Лхамжавын Мөнхцэцэг, Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Шарын Оюунгэрэл, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Цэвээндоржийн Алтанцэцэг, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Дагвын Жамбалсүрэн, Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Базарсадын Нацагдорж, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Балжирхүүгийн Энхтайван, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Данжаадын Уранчимэг нарыг шагнасан юм.

Төрийн дээд одон, медаль гардуулах ёслол боллоо

     Хөдөлмөрийн хүндэт медалиар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Намдагсүрэнгийн Батчимэг, Сүхбаатар аймаг дахь шүүхийн тамгын газрын дарга Цэвэгийн Ганхуяг, Говь-Алтай аймаг дахь шүүхийн тамгын газарт эвлэрүүлэн зуучлагч Өрөгийн Сувдаа, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Базаррагчаагийн Түмэнцэцэг, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Бямбаюугийн Цолмонгэрэл, Төв аймаг дахь шүүхийн тамгын газарт нярав Марлины Пагамсүрэн, Багахангай, Налайх дүүргийн шүүхийн тамгын газарт эвлэрүүлэн зуучлагч Мягмарын Пагма-Оролмаа нарыг шагнасныг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд гардууллаа.

Төрийн дээд одон, медаль гардуулах ёслол боллоо
Төрийн дээд одон, медаль гардуулах ёслол боллоо
Төрийн дээд одон, медаль гардуулах ёслол боллоо 

     Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хүндэт тэмдгээр Нийслэлийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн тамгын газрын өндөр настан Түдэвийн Нямаа, Ховд аймаг дахь шүүхийн тамгын газарт шүүгчийн туслах Шаравдоржийн Далхаасүрэн нарыг шагнасан юм.

Төрийн дээд одон, медаль гардуулах ёслол боллоо
Төрийн дээд одон, медаль гардуулах ёслол боллоо

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг "Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жилээс гадна Шүүхийн ерөнхий зөвлөлийн 25, Чингэлтэй дүүргийн шүүхийн 25 жилийн ойг тохиож байгаа үед энэхүү шагналыг хүртсэндээ баяртай байна. Би 31 жил тасралтгүй шүүгчээр ажиллаж байна. Энэ хугацаанд шүүхийн 13680 шийдвэр, 200 мянга орчим эрх зүйн акт гаргажээ. Энэхүү шагнал өмнөх ажлыг минь үнэлснээс гадна шударга ёсны үйлчилгээг улам сайн гүйцэтгэхийг даалгалаа. Хамт олон, гэр бүлдээ баярлалаа” гэв. Мөн Алтан гадас одонгоор шагнуулсан Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулсан Багахангай, Налайх дүүргийн шүүхийн тамгын газрын эвлэрүүлэн зуучлагч М.Пагма-Оролмаа нар баярласан сэтгэгдлээ илэрхийллээ.

     Төрийн дээд одон медалиар шагнагдсан шүүгч ажилтнууд, ахмад шүүгчдэд аз жаргал, амжилт бүтээл, сайн сайхныг хүсье.


Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Нийтэлсэн admin   Үзсэн: 547   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Мэдээлэл хайх булан
Иргэн таньд
Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
Шүүхийн ёс зүйн хороо
Шүүхэд мэдүүлэх эрх
Подкаст
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 

Шүүхэд мэдүүлэх эрх

3.1.Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй.

3.2.Энэ хуулийн 3.1-д заасан эрхийг хамгаалах талаархи нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх өөр журмыг хуулиар тогтоож болно.

3.3.Хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааныг энэ хуульд заасан журмын дагуу шүүх хянан шийдвэрлэнэ.

Видео
 
  Шүүхүүд
  • Шүүхийн ерөнхий зөвлөл
  • Улсын дээд шүүхийн Тамгын газар
  • Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Багануур дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Булган аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говь-Алтай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Орхон аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  •  
      |