Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
4-10-2018, 06:01   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Иргэний эрх зүйн ээлжит сургалт эхэллээ

    Иргэний хэргийн шүүхийн шүүгчдэд зориулсан Иргэний эрх зүйн намрын ээлжийн сургалт 2018 оны 10 дугаар сарын 03-13-ны өдөр 3 ээлжээр болно. Тус сургалтын IV ээлж Шүүхийн сургалтын "Баяндөхөм төв”-д өчигдөр эхэллээ.

Иргэний эрх зүйн ээлжит сургалт эхэллээ

    Энэ жилийн сургалтыг "Хөрөнгө шилжүүлэх гэрээний эрх зүйн маргаан” сэдвийн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд бусдын эзэмшил, ашиглалтад хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой гэрээний Иргэний хуулийн хэрэглээ, түүнийг тайлбарлан хэрэглэх онол арга зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, шүүхийн шийдвэр боловсруулах ур чадварыг дээшлүүлэх зорилготой юм.

    Сургалтыг эд хөрөнгө хөлслөх, орон сууц хөлслөх, санхүүгийн түрээс /лизинг/ түрээсийн гэрээ, хөдөө аж ахуйн зориулалттай газрын түрээсийн гэрээ, франчайз, мерчендайзийн гэрээ, эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээтэй холбоотой маргаан, түүнийг шийдвэрлэж буй шүүхийн практик зэрэг сэдвүүдээр Иргэний эрх зүйн сургагч багш нар болох Улсын дээд шүүх, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх болон анхан шатны шүүхийн шүүгч-багш нар удирдан явуулж байна.

Иргэний эрх зүйн ээлжит сургалт эхэллээ

   Сургалтын IV ээлжийг Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах нээж хэлсэн үгэндээ Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өнгөрсөн хугацаанд иргэний хэргийн шүүхийн шүүгчид зориулан зохион байгуулсан хууль хэрэглээний сургалтуудын агуулга, сургалтыг вакумжсан орчинд зохион байгуулахын ач холбогдлыг онцлон энэ жилийн сургалтын сэдвийг сонгосон үндэслэл, шалтгаан, сургагч багш нарын бэлтгэсэн гарын авлага зэргийг танилцуулсан юм.

    Энэхүү сургалтыг уламжлал ёсоор Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхим, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн "Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчныг баталгаажуулах төсөл”-тэй хамтран жил бүр зохион байгуулж байгаа бөгөөд хавар, намрын улиралд хуваан оролцуулж байгаагаараа онцлог юм. Хаврын ээлж буюу I-III ээлжид 105 шүүгч оролцсон бөгөөд намрын буюу IV-VI ээлжид 140 шүүгч оролцох юм.

Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн

Нийтэлсэн admin   Үзсэн: 730   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Мэдээлэл хайх булан
Иргэн таньд

21 өдөр 6 цаг 20 минут 22 секундын хугацаа үлдсэн байна

Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
Шүүхийн ёс зүйн хороо
Шүүхэд мэдүүлэх эрх
Подкаст
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 

Шүүхэд мэдүүлэх эрх

3.1.Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй.

3.2.Энэ хуулийн 3.1-д заасан эрхийг хамгаалах талаархи нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх өөр журмыг хуулиар тогтоож болно.

3.3.Хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааныг энэ хуульд заасан журмын дагуу шүүх хянан шийдвэрлэнэ.

Видео
 
  Шүүхүүд
  • Шүүхийн ерөнхий зөвлөл
  • Улсын дээд шүүхийн Тамгын газар
  • Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Багануур дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Булган аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говь-Алтай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Орхон аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  •  
      |