Нүүр хуудас > Мэдээлэл > АВЛИГЫН ЭСРЭГ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

АВЛИГЫН ЭСРЭГ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


20-11-2018, 07:59. Зохиогч: admin

2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч шүүгч Я.Туул, Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од нар "Авлигын эсрэг” сургалт зохион байгууллаа.

Сургалтын зорилго нь шүүгчийн авлигын эсрэг мэдлэгийг гүнзгийрүүлж, авлигын ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, чадварыг дээшлүүлэхэд оршино.

Сургалтад Дархан-Уул аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчид, Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгчид, шүүхийн тамгын газрын дарга, мэдээлэл, технологийн мэргэжилтнүүд оролцлоо.


ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР


Бусад