Нүүр хуудас > Мэдээлэл > Шүүхийн тамгын газрын дарга нар мэргэшлийн түвшин, ур чадвараа үнэлүүллээ

Шүүхийн тамгын газрын дарга нар мэргэшлийн түвшин, ур чадвараа үнэлүүллээ


7-12-2018, 02:03. Зохиогч: admin


Монгол Улсын нийт шүүхийн тамгын газрын дарга нар өнөөдөр (2018.12.06) мэргэшлийн түвшин, ур чадвараа үнэлүүлэх шалгалт өглөө. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо нарын хамтарсан тушаалын дагуу Төрийн албаны тухай (шинэчилсэн найруулга) хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлэх ажлын хүрээнд хуулийн болон мэдээллийн технологийн шалгалтыг Инновацийн төвийн байранд авсан.

Шүүхийн тамгын газрын дарга нар мэргэшлийн түвшин, ур чадвараа үнэлүүллээ

 

Мөн шүүхийн тамгын газрын дарга нар хэргийн хөдөлгөөний удирдлагыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд эрүү, иргэн, захиргааны хэргийн хөдөлгөөний мэдлэг, чадварын шалгалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд өглөө.

Шүүхийн тамгын газрын дарга нар мэргэшлийн түвшин, ур чадвараа үнэлүүллээ 

Шүүхийн захиргааны байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөний хөтөлбөрт тусгаснаар шалгалтын дараа тамгын газрын дарга нарт зориулсан сургалт үргэлжилнэ. Шүүхийн дунд хугацааны хөгжлийн баримт бичгийн төслийн зорилго агуулга, хэргийн хөдөлгөөний удирдлагыг үр нөлөөтэй хэрэгжүүлэх, Төрийн албаны тухай (шинэчилсэн найруулга) хуулийн хэрэглээ, албан тушаалын тодорхойлолт батлах, үйл ажиллагааны төлөвлөлт, хяналт, үнэлгээ, сахилга, ёс зүй зэрэг сэдвүүдээр сургагч багш, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны нэгжийн удирдлагууд мэдээлэл өгч, сургалт явуулах юм.

Шүүхийн тамгын газрын дарга нар мэргэшлийн түвшин, ур чадвараа үнэлүүллээ
Шүүхийн тамгын газрын дарга нар мэргэшлийн түвшин, ур чадвараа үнэлүүллээ
Шүүхийн тамгын газрын дарга нар мэргэшлийн түвшин, ур чадвараа үнэлүүллээ 

Шүүхийн тамгын газрын дарга нар мэргэшлийн түвшин, ур чадвараа үнэлүүллээ

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Бусад