Нүүр хуудас > Мэдээлэл > Эвлэрүүлэн зуучлагч бэлтгэв

Эвлэрүүлэн зуучлагч бэлтгэв


17-12-2018, 08:03. Зохиогч: admin

    Шүүхийн ерөнхий зөвлөл, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл хамтран "Эвлэрүүлэн зуучлагч бэлтгэх” сургалтыг энэ сарын 12-14-нд зохион байгууллаа. Гурван өдөр үргэлжилсэн уг сургалтад эвлэрүүлэн зуучлагчийг бэлтгэх сонгон шалгаруулалтад тэнцсэн 44 иргэн оролцсон юм.

 

 

       Шүүх дэх төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод дахь эвлэрүүлэн зуучлагчийг бэлтгэх, шинээр боловсон хүчний нөөц бүрдүүлэх зорилготой сургалтаар эвлэрүүлэн зуучлах ажиллагааны түүхэн хөгжил, хөгжлийн чиг хандлага, энэ тухай ойлголт, зохицуулах зүйл, арга, төрөл, хэлбэр тэдгээрийн онцлогийн талаар мэдлэг олголоо. Мөн иргэний хэрэг, гэр бүл, хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг шүүхийн бус журмаар шийдвэрлэх, эвлэрүүлэн зуучлагчийн эрх, үүрэг, ёс зүй, үйл ажиллагаа, харилцааны ур чадвар, сэтгэл судлалын талаарх мэдлэгийг онол, дадлага хосолсон хичээлээр олгосныг оролцогчид онцолж байв. Суралцагчид онолын мэдлэгээ дадлагаар баталгаажуулж эвлэрлийн гэрээ боловсруулах, харилцааны дадлага хийх байдлаар мэдлэгээ ахиуллаа.

Эвлэрүүлэн зуучлагч бэлтгэв

 

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Бусад