Нүүр хуудас > Мэдээлэл > Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн шүүхүүд видео хурлын төхөөрөмж ашиглан онлайн уулзалт зохион байгууллаа

Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн шүүхүүд видео хурлын төхөөрөмж ашиглан онлайн уулзалт зохион байгууллаа


10-04-2015, 07:47. Зохиогч: admin


      Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 8 дугаар шүүх, Иргэний хэргийн давж заалдах шатны 8 дугаар шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 18 дугаар шүүх, Сум дундын 27 дугаар шүүхийн Тамгын газраас санаачлан Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүх, Иргэний хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 18 дугаар шүүх, Сум дундын 17 дугаар шүүх, шүүхийн Тамгын газар, Захиргааны хэргийн анхан шатын 1 дүгээр шүүх, Сум дундын 1 дүгээр шүүх, шүүхийн тамгын газар, Захиргааны хэргийн анхан шатны 3 дугаар шүүх, Сум дундын 3 дугаар шүүх, шүүхийн Тамгын газартай хамтран онлайнаар холбогдож Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн өмгөөлөгч нарыг оролцуулан 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр сургалт зохион байгуулж, уулзалт ярилцлага хийлээ.


 

     Уг сургалт, ярилцлагаар өмгөөлөгч нарыг онлайн танхимд биечлэн оролцуулж, видео хурлын төхөөрөмжийн талаар танилцуулан хэргийн оролцогчидыг зайнаас шүүх хуралдаанд оролцуулахад анхаарах асуудал, эрх зүйн зохицуулалтын талаар өмгөөлөгч нартай санал солилцлоо.




 

 

 Шүүхийн тамгын газар


Бусад