Нүүр хуудас > Мэдээлэл > ХБНГУ-ын Хэвлэл мэдээллийн зөвлөлийн орлогч дарга ноён Манфред Протцег хүлээн авч уулзав

ХБНГУ-ын Хэвлэл мэдээллийн зөвлөлийн орлогч дарга ноён Манфред Протцег хүлээн авч уулзав


18-01-2019, 09:02. Зохиогч: admin

ХБНГУ-ын Хэвлэл мэдээллийн зөвлөлийн орлогч дарга ноён Манфред Протцег хүлээн авч уулзав


Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж ХБНГУ-ын Хэвлэл мэдээллийн зөвлөлийн орлогч дарга Манфред Протце болон Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа нарыг өнөөдөр (2019.01.17) хүлээн авч уулзлаа. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Шүүхийн ерөнхий зөвлөлийн чиг үүрэг, төлөвшил, чиг хандлагыг танилцуулаад, шүүхийн хараат бус байдал, нээлттэй ил тод байх зарчмын хүрээнд хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажилладаг ба сэтгүүлчдэд сүүлийн 6 жил тасралтгүй Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалтыг зохион байгуулж хууль, эрх зүйн суурь мэдлэг олгох болсноор сэтгүүлчдийн мэргэшил, мэдлэг дутах явдал багасаж байгаа талаар мэдээлэл өглөө.

 

Хоёр байгууллага шүүх, шүүгчдийн талаар гарсан мэдээ мэдээлэлд дүн шинжилгээ, сургалт, судалгаа хийх чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов.

ХБНГУ-ын Хэвлэл мэдээллийн зөвлөлийн орлогч дарга ноён Манфред Протцег хүлээн авч уулзав

Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, Шүүхийн хүний нөөцийн удирдлага, бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Отгонцэцэг, Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын дарга Б.Биндэръяа Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах нар байлцлаа.

 

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс



Бусад