Нүүр хуудас > Мэдээлэл > Хэлэлцүүлэгт урьж байна

Хэлэлцүүлэгт урьж байна


25-01-2019, 02:45. Зохиогч: admin



       Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 69 дүгээр захирамжаар Шүүгчийн ёс зүй, хариуцлагын тогтолцоог сайжруулах чиглэлээр холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллуулж байна.

  

       Ахлагчаар Шүүхийн Ёс зүйн хорооны дарга Н.Эрдэнэцогт, гишүүнээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дарга Д.Отгонбаяр, ахлах референт Г.Сувдаа, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, профессор, Хууль зүйн доктор А.Бямбажаргал, Шүүхийн Ёс зүйн хорооны гишүүн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, Хууль зүйн доктор О.Мөнхсайхан, Шүүхийн Ёс зүйн хорооны гишүүн, Удирдлагын академийн профессор, Хууль зүйн доктор Д.Сүнжид, Шүүхийн Ёс зүйн хорооны гишүүн, ахмад шүүгч А.Доржготов, В.Жавхлан, Ч.Оюунцэцэг, Азийн сангийн Засаглалын хөтөлбөрийн менежер А.Баянмөнх, нарийн бичгийн даргаар Шүүхийн Ёс зүйн хорооны Ажлын албаны дарга Н.Ганбаатар нар томилогджээ. 

 

       Ажлын хэсэг Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн Захиргааны тухай хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн танилцуулга, хэлэлцүүлгийг 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр, Даваа гараг 08:40-12:30 цагт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 102 тоот танхим зохион байгуулна.

  Ажлын хэсэг

Бусад