Нүүр хуудас > Мэдээлэл > Шүүхэд “Hybryd шуудан” үйлчилгээ нэвтрүүлэх талаар сургалт зохион байгууллаа

Шүүхэд “Hybryd шуудан” үйлчилгээ нэвтрүүлэх талаар сургалт зохион байгууллаа


10-04-2015, 08:27. Зохиогч: admin


Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхийн үйлчилгээг шуурхай хүртээмжтэй болгох зорилтын хүрээнд зарим шүүхэд шүүхийн зарлан дуудах, мэдэгдэх хуудсыг "Монгол Шуудан” ТӨХК-иар хүргүүлэх, шуудангийн бүртгэл хяналтын нэгдсэн систем POSTNET програмд шүүхэд зориулсан цэс /баркод/ үүсгэх програмыг туршиж эхэлсэн. Энэ онд дээрх үйлчилгээг нийт шүүхүүдэд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаатай холбогдуулан өмнө туршигдсан шүүхүүдэд Postnet програмын дараагийн үе шат болох "Hybryd шуудан”-гийн үйлчилгээ буюу тодорхой программын тусламжтайгаар шуудангийн сүлжээнд өгөгдлийг оруулж, "Монгол шуудан” ТӨХК хэвлэж, дугтуйлж, хүргэх үйлчилгээг туршихаар бэлтгэл ажлыг хангаж байгаа юм. Үүнтэй холбогдуулан "Монгол Шуудан” ТӨХК-ийн эдийн засагч Д.Баттулга, мэдээлэл технологийн мэргэжилтэн н.Төмөртогоо нар Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх болон Өвөрхангай аймгийн Арвайхээр, Хархорин сум дахь шүүхүүдэд ажиллаж, шүүгч, ажилтнуудад "Hybryd шуудан” үйлчилгээний талаар мэдээлэл өгч, сургалт зохион байгууллаа.

 



Бусад