Нүүр хуудас > Мэдээлэл > “Архигүй, авлигагүй, тамхигүй” орчин арга хэмжээнд оролцлоо.

“Архигүй, авлигагүй, тамхигүй” орчин арга хэмжээнд оролцлоо.


5-03-2019, 04:45. Зохиогч: admin

 

     Тус шүүхийн хамт Сайхан сумын ЗДТГ-аас зохион байгуулсан болон бүх нийтийн бие тамирыг хөгжүүлэх, төрийн албан хаагчдын ажлын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах, нөхөрсөг уур амьсгалыг бүрдүүлэх, хууль, эрх зүйн мэдлэгийн дээшлүүлэх "Архигүй, Авлигагүй, Тамхигүй” орчин арга хэмжээнд оролцлоо. Арга хэмжээ 2019.03.01-нд эхэлж 3 өдөр үргэлжилж, спортын 4 төрлөөр зохион байгуулагдаж, тус шүүхийн тамгын газрын ажилтнууд "Архидан согтуурахтай тэмцэх тухай”, "Тамхины хяналтын тухай”, "Авлигын эсрэг” хуулиар гарын авлага бэлтгэн тарааж хуулийг сурталчлав. "Шүүх-Эмнэлэг”-ийн хамтарсан эмэгтэйчүүдийн гар бөмбөгийн баг, байгууллагын дарга нарын ширээний теннисний төрөл тус бүр тэргүүн байрыг эзэлж амжилттай оролцов. 

СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЙХАН СУМ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР


Бусад