Нүүр хуудас > Мэдээлэл > Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд эрхэмсэг ноён Ахмет Язалтай уулзлаа

Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд эрхэмсэг ноён Ахмет Язалтай уулзлаа


25-03-2019, 07:25. Зохиогч: admin

Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд эрхэмсэг ноён Ахмет Язалтай уулзлаа

 

         Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд эрхэмсэг ноён Ахмет Язалтай 03 дугаар сарын 21-ний өдөр уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

 

         Уулзалтаар талууд хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, ялангуяа шүүхийн дээд байгууллага хоорондын уламжлалт харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гарган хөгжүүлэхэд хоёр талаас идэвх санаачилгатай ажиллахаа илэрхийллээ.


         Уг ажлын хүрээнд Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл болон БНТУ-ын Шүүхийн академи хооронд байгуулсан Санамж бичгийн хүрээнд Монгол Улсын шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтныг Бүгд Найрамдах Турк улсад сургах ажлыг нэн тэргүүнд 2019 онд багтаан хамтран зохион байгуулахаар тохиролцлоо.

 

         Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар хоёр орны шүүхийн байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлж Монгол Улсын шүүхийн шинэтгэлийн үйл хэргийг бататган бэхжүүлэх, цаашлаад ирэх 8-10 жилийн хөгжлийн бодлогыг тодорхойлоход Бүгд Найрамдах Турк улсын шүүхийн бие даасан, хараат бус байдлын талаарх сайн туршлагаас суралцах, техникийн туслалцаа авч хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Эрхэмсэг Элчин сайд хоёр орны шүүхийн дээд байгууллагын өндөр төвшний айлчлалыг зохион байгуулах, улмаар Санамж бичгийн хэрэгжилтийг дэмжиж ажиллахаа илэрхийлээд Монголын талын тавьсан саналыг БНТУ-ын Шүүх, Прокурорын дээд зөвлөл, Хууль зүйн яам болон Шүүхийн академид нэн тэргүүнд уламжлахаа амлав.

Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд эрхэмсэг ноён Ахмет Язалтай уулзлаа 

         Уулзалтын төгсгөлд талууд шүүхийн дээд байгууллага хоорондын харилцан өндөр дээд төвшний айлчлалыг зохион байгуулах, харилцан шүүгч шүүхийн захиргааны ажилтныг богино хугацааны сургалтад хамруулах, харилцан эрдэмтэн судлаачид солилцон сайн туршлага судлах зэрэг Санамж бичгийн дагуу хамтын ажиллагааг ойрын хугацаанд хэрэгжүүлэх, бүтээлчээр хамтран ажиллаж тодорхой үр дүнд хүрэхээр эрмэлзэж ажиллахаар тохиролцов.


 

 

ШҮҮХИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР


Бусад