Нүүр хуудас > Мэдээлэл > "Монгол Улсын шүүхийн хөгжлийн дунд хугацааны бодлого”-ын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгууллаа

"Монгол Улсын шүүхийн хөгжлийн дунд хугацааны бодлого”-ын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгууллаа


1-04-2019, 03:47. Зохиогч: admin

Шүүхийн ерөнхий зөвлөл Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, Засгийн газрын 2016 оны 249 дүгээр тогтоолоор баталсан "Хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах нийтлэг журам”, Засгийн газрын 2018 оны 294 дүгээр тогтоолд тус тус заасны дагуу 2000 оны Шүүх эрх мэдлийн стратеги төлөвлөгөөний хэрэгжилтэд үнэлгээ хийж, уг үнэлгээний үр дүнд "Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-д тусгагдсан зорилтод нийцүүлж Шүүхийн хөгжлийн дунд хугацааны бодлого (2019-2026)-ын төслийг боловсруулж байна.


"Монгол улсын шүүхийн хөгжлийн дунд хугацааны бодлого”-ын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг, семинар 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр боллоо.

Хэлэлцүүлгээр бодлогын баримт бичгийн төслийн зорилтуудын хоорондын нөлөөллийг үнэлэх, бодлогын баримт бичгийн төслийн зорилтуудын хэрэгжилтэд үзүүлэх нөлөөллийг үнэлэх, тэргүүлэх зорилтыг тодорхойлох, бодлогын баримт бичгийн төслийг хэлэлцүүллээ.


Хэлэлцүүлэг, семинарыг ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Үндэсний хөгжлийн газар, Шүүхийн ерөнхий зөвлөл хамтран зохион байгуулав.

Уг хэлэлцүүлэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, хуульч, эрдэмтэн судлаачид, ОУ-ын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцлоо.







ШҮҮХИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР


Бусад