Нүүр хуудас > Мэдээлэл, Мэдээ,Мэдээлэл > Эвлэрүүлэн зуучлагчдын давтан сургалт амжилттай болж өндөрлөлөө

Эвлэрүүлэн зуучлагчдын давтан сургалт амжилттай болж өндөрлөлөө


9-04-2019, 03:20. Зохиогч: admin

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс "Эвлэрүүлэн зуучлагчдад зориулсан давтан сургалт”-ыг 2019 оны 04 дүгээр сарын 03-05-ны өдрүүдэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 102 тоот танхимд зохион байгууллаа.

Эвлэрүүлэн зуучлагчдын давтан сургалт амжилттай болж өндөрлөлөө 

Эвлэрүүлэн зуучлагчдыг мэргэшүүлэх-ахисан шат болох энэхүү сургалтын гол зорилго нь эвлэрүүлэн зуучлагчид хууль, дүрэм журмаар тогтоосон үндсэн чиг үүргээ гүйцэтгэхэд нь шаардлагатай мэдлэг олгож, ажилд нь дадлагажуулах, чадавхийг дээшлүүлэх, ур чадварыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн юм.

Эвлэрүүлэн зуучлагчдын давтан сургалт амжилттай болж өндөрлөлөө 

СургалтыгЭвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга болон гишүүд "Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журам, нийтлэг үндэслэл, Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны оролцогчдын эрх зүйн байдал, Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны тэмдэглэл, түүнд тавигдах шаардлага, ач холбогдол, Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны уулзалтын ажиллагааны талаарх судалгааны талаар, Хамтран ажиллах гэрээний эрх зүйн зохицуулалт, Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд тулгамдаж буй асуудлууд, цаашид анхаарах асуудал” сэдвээр, Шүүхийн сургалт, мэдээлэл судалгааны хүрээлэнгийн сэтгэл зүйч Б.Нямаа "Гэр бүлийн маргааныг шийдвэрлэх арга техник, тулгамдсан асуудлуудад ажиллах арга зүй”, "Шихихутаг” Их Сургуулийн иргэний танхимын багш Э.Ариунаа "Үүргийн эрх зүй, үүргийн гүйцэтгэлийг хангах аргууд” Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам "Зээлийн гэрээний зохицуулалт, анхаарах асуудлууд” сэдвээр тус тус мэдээлэл өгч, сургалтыг удирдан явууллаа.

Эвлэрүүлэн зуучлагчдын давтан сургалт амжилттай болж өндөрлөлөө 

Эвлэрүүлэн зуучлалын зөвлөлийн дарга Д.Тунгалаг "Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны 2018 оны үндсэн мэдээ, түүнд хийсэн дүн шинжилгээ болон Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудыг танилцуулж, эвлэрүүлэн зуучлагчдаар эвлэрлийн гэрээний төсөл бичих даалгаврыг гүйцэтгүүлэн, нийтлэг гаргаж буй алдаа зөрчил, цаашид анхаарах асуудлуудыг зөвлөв.

Эвлэрүүлэн зуучлагчдын давтан сургалт амжилттай болж өндөрлөлөө 

Сургалтын төгсгөлд Эвлэрүүлэн зуучлалын зөвлөл нь Эвлэрлийн гэрээний төсөл бичих даалгаврыг бүрэн дүүрэн, бусдаасаа амжилттай хийж гүйцэтгэсэн 5 эвлэрүүлэн зуучлагчийг Өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагналаа.

Эвлэрүүлэн зуучлагчдын давтан сургалт амжилттай болж өндөрлөлөө 

Тус сургалтад нийслэл болон орон нутаг дахь шүүхийн нийт 42 эвлэрүүлэн зуучлагчид хамрагдлаа. 

 

 

ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ГАЗАР

ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН


Бусад