Нүүр хуудас > Мэдээлэл > Чанарын менежментийн стандартын талаар сургалт боллоо

Чанарын менежментийн стандартын талаар сургалт боллоо


12-04-2019, 08:53. Зохиогч: admin

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2019 онд шүүхийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд Чанарын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлэх судалгаа хийх зорилтыг тавин ажиллаж байна.

Чанарын менежментийн стандартын талаар сургалт боллоо
Энэ ажлын хүрээнд өнөөдөр (2019.04.12) Шүүхийн захиргааны удирдлага, бодлого зохицуулалтын газраас Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газартай хамтран Чанарын менежментийн тогтолцоо-MNS ISO 9001:2016 стандартыг нэвтрүүлэхийн ач холбогдол, үр нөлөөний талаарх сургалтыг зохион байгууллаа.
Чанарын менежментийн стандартын талаар сургалт боллоо
Тус сургалтыг Стандарт, хэмжил зүйн газрын Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын дарга Г.Өнөржаргал, ахлах мэргэжилтэн н.Дашянжмаа нар удирдан явууллаа.
Чанарын менежментийн стандартын талаар сургалт боллоо
Сургалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны нэгжийн дарга нар, референтүүд, Нийслэлийн дүүргийн шүүхийн тамгын газрын дарга, удирдах ажилтнууд тус тус оролцож, санал солилцлоо.
Чанарын менежментийн стандартын талаар сургалт боллоо
Чанарын менежментийн стандартын талаар сургалт боллоо

ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГА, БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР


Бусад