Нүүр хуудас > Мэдээлэл > ГОУХАН-ээс ШЕЗ-д шинэ сервер хүлээлгэн өглөө

ГОУХАН-ээс ШЕЗ-д шинэ сервер хүлээлгэн өглөө


16-04-2019, 01:07. Зохиогч: admin

ГОУХАН-ээс Шүүхийн ерөнхий зөвлөлд Иргэн 2014 системийг хэвийн, тасралтгүй ажиллуулах зорилгоор өндөр хүчин чадал бүхий Dell PowerEdgeR940 маркийн үнэ бүхий серверийг хүлээлгэн өглөө.

 

Шүүх тус бүр дээр ажиллаж байсан "Иргэн 1” программыг төвлөрсөн шийдэлтэй болгож Шүүхийн ерөнхий зөвлөлийн дата төвд байрлуулан "Иргэн 2014” нэртэйгээр ашиглаж, өөрчлөлт шинэчлэл, өргөтгөж ирсэн бөгөөд 4 жил 8 сар гаруй хугацаа өнгөрөөд байна.

Энэ шинэ серверийг тохируулан ажиллагаанд оруулснаар программын ачаалал багасах, унтрах зэрэг иргэд, шүүхүүдээс ирдэг гомдол, санал, хүндрэлтэй асуудлууд шийдэгдэх юм.


Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ГОУХАН-д "Иргэн-2014” системийн серверийн өргөтгөл хийхэд тусламж үзүүлэх хүсэлт тавьсныг хүлээн авч богино хугацаанд шийдвэрлэж өгсөнд Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн "Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах” төслийн хамт олонд талархал илэрхийлье.


 

 

Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газар


Бусад