Нүүр хуудас > Мэдээлэл > “Хууль дээдлэх ёс” сэтгүүлд нийтлүүлэх эрдэм шинжилгээний бүтээл хүлээн авах тухай

“Хууль дээдлэх ёс” сэтгүүлд нийтлүүлэх эрдэм шинжилгээний бүтээл хүлээн авах тухай


24-04-2019, 02:52. Зохиогч: admin

Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс 16 дахь жилдээ эрхлэн гаргаж буй хууль зүйн эрдэм шинжилгээ, судалгаа, практикийн улирал тутмын "Хууль дээдлэх ёс” сэтгүүлийн 2019 оны 2 дугаар улирлын болон Англи хэл дээрх дугаарт хууль, эрх зүйн асуудлаар судалгаа, шинжилгээний ажлын чиглэлээр эрдэмтэн, судлаач, багш, хуульч та бүхнийг эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэл бичиж ирүүлэхийг урьж байна.


Тус сэтгүүлд нийтлэгдсэн эрдэм шинжилгээний бүтээлд Хуульчийн үргэлжилсэн сургалтын багц цаг болон Хууль зүйн их, дээд сургуулиудын магистр, докторын сургалтын хөтөлбөрт эрдэм шинжилгээний багц цаг тооцдог болно.


Иймд сэтгүүлд ирүүлэх эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэл нь "Хууль дээдлэх ёс” сэтгүүлийн журмын 3 дугаар болон 4 дүгээр зүйлд заасан эрдэм шинжилгээний бүтээлд тавигдах шаардлагыг хангасан байвал зохино. (Сэтгүүлийн журмыг дараах холбоосоор орж үзнэ үү: http://nli.gov.mn/?p=435)

 

Жич: 

- 2019 оны 2 дугаар улирлын дугаарт нийтлэгдэх бүтээлийг 2019 оны 3 сарын 25-ны өдрөөс эхлэн 2019 оны 5 сарын 10-ны өдрийг хүртэл; 

 

- 2019 онд хэвлэгдэх АНГЛИ ХЭЛ дээрх дугаарт нийтлэгдэх бүтээлийг доорх цахим хаягаар тус тус хүлээн авч байна.

 


Сэтгүүлийн редакц

Цахим хаяг: lawjournal@legalinstitute.mn

Утас: 11-315734, 99622235


Бусад