Нүүр хуудас > Мэдээлэл > Хорих 409-р ангид “Онлайн танхим” байгууллаа

Хорих 409-р ангид “Онлайн танхим” байгууллаа


22-05-2019, 02:52. Зохиогч: admin

Хорих 409-р ангид


 

Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай хамтран Хорих 409-р ангид онлайн шүүх хуралдааны танхим байгууллаа.

Хорих 409-р ангид

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй хүмүүжигч нарын тоо ихсэж Цагдан хорих төвийн багтаамж хүрэлцэхгүй болсон учраас анхан шатны шүүхийн шийдвэрээр хоригдсон, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан шүүгдэгч нарыг Баянзүрх дүүрэгт байрлах хорих 409 дүгээр хорих ангид шилжүүлсэн байна.

  

Эдгээр шүүгдэгч нар нь онлайнаар шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасны дагуу тусгайлан өрөө бэлтгэж, шаардлагатай тоног төхөөрөмж суурилуулан Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхтэй холбогдож шүүх хуралдаанд оролцох боломжтой болголоо.

Хорих 409-р ангид   

 

 

Уг танхим байгуулагдсанаар хоригдож байгаа этгээдийн хуулиар хамгаалагдсан эрхийг нь хангах, шүүн таслах ажиллагааны нээлттэй, шударга ямар нэг чирэгдэлгүй, цаг хугацаа, зардал хэмнэсэн чухал ач холбогдолтой юм.

 

 

 

 

 

 

Мэдээллийн технологийн хэлтэс



Бусад