Нүүр хуудас > Мэдээлэл, Мэдээ,Мэдээлэл > Эвлэрүүлэн зуучлагчдад зориулсан сургалт эхэллээ

Эвлэрүүлэн зуучлагчдад зориулсан сургалт эхэллээ


23-07-2019, 07:50. Зохиогч: admin

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулж байгаа "Эвлэрүүлэн зуучлагчдад зориулсан мэргэшүүлэх сургалт” өнөөдөр (2019.07.22) Шүүхийн сургалтын төвд эхэллээ.

 

 

Энэ удаагийн сургалтыг Австрали улсын хуульч, эвлэрүүлэн зуучлагчдын баг удирдан явуулах бөгөөд гэр бүлийн маргааныг дагнан шийддэг шүүгч, анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч, зарим шүүхийн тамгын газрын дарга нар оролцож байгаа юм.

Сургалтаар Австрали улсын эвлэрүүлэн зуучлах тогтолцоо, түүний онцлог, гэр бүлийн маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд талуудаас мэдээлэл цуглуулах, бодит байдалд дүн шинжилгээ хийх зэрэг асуудлаар сургагч багш мэдээлэл хийнэ. Мөн олон улсын эвлэрүүлэн зуучлалын NIS загвар, сэтгэлзүй болон зан байдлыг тодорхойлох DISC моделийн талаар мэдээлэл өгч, дээрх загваруудыг гэр бүлийн маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд ашиглах ур чадвар, дадлыг сургах зорилготой.

 

 

 

 

Сургагч багш нарын багийн ахлагч, Австрали улсын эвлэрүүлэн зуучлагч, сэтгэл зүйч, хуульч Катерин Жонсон 2017 онд Монголд ирснээс хойш гэр бүлийн маргаанд эвлэрүүлэн зуучлах үйлчилгээг хэрхэн ашиглаж байгааг судалж, дүн шинжилгээ хийсэн аж. Улмаар туршлага солилцох, Австрали улсын эвлэрүүлэн зуучлах тогтолцооны талаар мэдээлэл өгөхөөр сургагч багш нарын баг, сургалтын хөтөлбөрөө багагүй хугацаанд бэлтгэж ирснээ танилцуулсан юм.

Эвлэрүүлэн зуучлагчдад зориулсан мэргэшүүлэх сургалт баасан гариг хүртэл үргэлжилнэ.

 

 

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс


Бусад