Нүүр хуудас > Мэдээлэл > Шүүхийн ерөнхий нягтлан бодогч нарын сургалт эхэллээ

Шүүхийн ерөнхий нягтлан бодогч нарын сургалт эхэллээ


24-04-2015, 09:18. Зохиогч: admin


 


Шүүхийн ерөнхий нягтлан бодогч нарыг "Нягтлан бодох бүртгэл", "Санхүү, эдийн засгийн төлөвлөлт", "Өмч хөрөнгийн бүртгэл”, "Дотоод аудит”, мэдээллийн технологийн чиглэлээр мэргэшүүлэх 2 өдрийн сургалт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд өнөөдөр эхэллээ.

 


Сургалтад оролцох Анхан болон давж заалдах шатны шүүхийн 50 гаруй нягтлан бодогч нарт Төрийн өмчийн хороо, Сангийн яамны Төрийн сангийн газар, Хууль, худалдан авах ажиллагааны бодлогын газар, Нягтлан бодох бүртгэлийн газар, Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар болон Шүүхийн санхүү хөрөнгө оруулалтын газар, Шүүхийн захиргаа удирдлагын газар, Дотоод аудитын алба, Мэдээлэл технологийн хэлтсээс хичээл зааж,зохих мэдлэг олгох юм.






 

 

Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн


Бусад