Нүүр хуудас > Мэдээлэл > БНХАУ-ын шүүхийн үйл ажиллагаатай танилцах, туршлага судлах сургалтын зар

БНХАУ-ын шүүхийн үйл ажиллагаатай танилцах, туршлага судлах сургалтын зар


27-08-2019, 09:03. Зохиогч: admin

       Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл, БНХАУ-ын Ардын дээд шүүхийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны Санамж бичгийн хүрээнд БНХАУ-ын шүүх, шүүхийн үйл ажиллагаатай танилцах, харилцан туршлага судлах сургалтыг зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэ удаагийн сургалтыг 2019 оны 10 дугаар сарын 13-26-ны өдөр Бээжин хот дахь Үндэсний Шүүгчийн коллежид зохион байгуулах, Монгол Улсаас 30 шүүгч, шүүхийн захиргааны ажилтан хамруулахаар тохиролцон бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

      Иймд тус сургалтад хамрагдах хүсэлтэй шүүгч, шүүхийн захиргааны ажилтан хүсэлтээ 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн дотор Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын FOREIGN.AFFAIRS@JUDCOUNCIL.MNцахим хаягаар ирүүлнэ үү.

       Сургалтад хамрагдах хүсэлтэй шүүгч, шүүхийн захиргааны ажилтан дараах шалгуурыг хангасан байна. Үүнд:

       1. Сүүлийн 3 жил Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулсан гадаад сургалтад хамрагдаагүй байх;

       2. БНХАУ-д зохион байгуулсан өмнөх жилийн сургалтуудад хамрагдаагүй байх;

       3. Шүүхийн байгууллагад доод тал нь 3 жил ажилласан байх;

      4. Сургалтад хамрагдах хүсэлтэд тухайн онцлон судлах асуудал, хуваалцах туршлагын талаар төлөвлөгөө боловсруулсан байх;

Жич: Сургалтад хамрагдагчид нь хоёр талын онгоцны зардлыг өөрөө хариуцахыг анхаарна уу.

     Сургалттай холбоотой асуудлаар Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын 70007028, 99189737 утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.



Бусад