Нүүр хуудас > Мэдээлэл > Гамшгийн эрсдэлийн чадавхын менежментийг судлав

Гамшгийн эрсдэлийн чадавхын менежментийг судлав


13-09-2019, 08:49. Зохиогч: admin


Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран Байгууллагын гамшгийн эрсдэлийн чадавхын менежментийн үнэлгээний аргаар тойм судалгаа хийлээ.

Судалгааны арга хэмжээний эхэнд Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гамшгийн эрдлийн удирдлага, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн дэслэгч Я.Мөнгөнсарнай, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн мэргэжилтэн дэслэгч З.Батцэцэг нар "Гамшгийн эрсдэлийн тухай ойлголт гамшгийн эрсдэлийн үнэлгээ” сэдвээр ажлын хэсгийнхэнд сургалт явуулсан юм. Дараа нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн тойм судалгааны ажлын хэсэгтэй хамтран байгууллагын чадавхын үнэлгээний аргачлалаар тойм судалгаа хийлээ.

Гамшгийн эрсдэлийн чадавхын менежментийг судлав

Уг судалгаанд үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн тодотгох аж.

Гамшгийн эрсдэлийн чадавхын менежментийг судлав


 

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс


Бусад