Нүүр хуудас > Мэдээлэл > Шүүхийн ерөнхий зөвлөл, Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагатай Санамж бичиг байгууллаа

Шүүхийн ерөнхий зөвлөл, Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагатай Санамж бичиг байгууллаа


4-10-2019, 09:33. Зохиогч: admin


Канад улсын Засгийн газрын санхүүжилтээр Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага (ОУХЭЗБ)-аас хэрэгжүүлж буй "Монгол Улсад Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх төсөл”-д Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл хамтрагч байгууллагаар ажиллахаар харилцан ойлголцлын Санамж бичгийг 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгууллаа.

Шүүхийн ерөнхий зөвлөл, Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагатай Санамж бичиг байгууллаа

"Монгол Улсад Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх төсөл” нь Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид хууль эрх зүйн туслалцаа авахад хохирогч-төвтэй хандлагад суурилсан үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хохирогчид эрх зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээлэл өгөх, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх тогтолцоог бэхжүүлэх болон жендэрт суурилсан хүчирхийлэл, хохирогчдын эдлэх эрх болон тэдэнд үзүүлэх үйлчилгээний талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилготой бөгөөд 2019-2022 онуудад хэрэгжинэ.

 Шүүхийн ерөнхий зөвлөл, Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагатай Санамж бичиг байгууллаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүлийн холбогдолтой маргаан нь Монгол Улсад тулгамдаад буй асуудлын нэг хэмээн онцлоод төслийн үр дүнд Монгол Улсад гэр бүл, насанд хүрээгүй хүний дагнасан шүүх байгуулах хууль, эрх зүйн орчин бүрдэнэ хэмээн найдаж буйгаа илэрхийлээд бүхий л талаар дэмжиж, хамтран ажиллахаа бататгав.

 Шүүхийн ерөнхий зөвлөл, Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагатай Санамж бичиг байгууллаа

Уулзалтад Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын дарга Б.Биндэръяа, тус газрын Олон талт хамтын ажиллагаа, төсөл хөтөлбөр хариуцсан референт С.Гандолгор, ОУХЭЗБ-ын Төслийн менежер А.Жаргалан, төслийн зохицуулагч С.Одончимэг, мэргэжилтэн С.Агьзул нар байлцав.


 

ШҮҮХИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР


Бусад