Нүүр хуудас > Мэдээлэл > Шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын ажил, мэргэжлийн уралдаан, спортын өдөрлөг-2015” тэмцээний 4 дүгээр бүсийн тэмцээн зохион байгуулагдлаа

Шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын ажил, мэргэжлийн уралдаан, спортын өдөрлөг-2015” тэмцээний 4 дүгээр бүсийн тэмцээн зохион байгуулагдлаа


1-05-2015, 08:44. Зохиогч: admin



 

Дундговь аймагт ” Шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын ажил, мэргэжлийн уралдаан, спортын өдөрлөг-2015” тэмцээний 4 дүгээр бүсийн тэмцээн зохион байгуулагдлаа

 

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын баталсан 2015 оны 4 сарын 8-ны өдрийн удирдамжийн дагуу Монгол улсын бүх шатны шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалж, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх , хамт олны эв нэгдэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх, ажилтны мэдлэг, ур чадвар, тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, зорилготой ” Шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын ажил, мэргэжлийн уралдаан, спортын өдөрлөг -2015” тэмцээний 4 дүгээр бүсийн тэмцээн 2015 оны 4 сарын 25-26-ны өдрүүдэд Дундговь аймагт амжилттай зохион байгуулагдлаа. Уг тэмцээнд Өвөрхангай, Өмнөговь аймгийн давж заалдах болон анхан шатны шүүх, Дундговь аймаг, Ханбогд, Хархорин сумын анхан шатны шүүхүүдийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд оролцов.


Тэмцээн 6 төрлөөр зохион байгуулагдсан бөгөөд дараах баг, тамирчид Тэргүүн байрт шалгарсан тул Улаанбаатар хотод зохион байгуулагдах шигшээ тэмцээнд оролцох Батламж олгов. Үүнд:

 

Гар бөмбөг: Эрэгтэй:

Дундговь аймаг. Сум дундын 11 дүгээр шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 9 дүгээр шүүхийн баг тамирчид


Гар бөмбөг: Эмэгтэй

Өвөрхангай аймаг. Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүх, Иргэний хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүх, Сум дундын 17 дугаар шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 13 дугаар шүүхийн баг, тамирчид


Сагсан бөмбөг: Эрэгтэй

Өмнөговь аймаг. Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 3 дугаар шүүх, Иргэний хэргийн давж заалдах шатны 3 дугаар шүүх, Сум дундын 15 дугаар шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 12 дугаар шүүхийн баг, тамирчид

 

 

Сагсан бөмбөг: Эмэгтэй

Өвөрхангай аймаг. Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүх, Иргэний хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүх, Сум дундын 17 дугаар шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 13 дугаар шүүхийн баг, тамирчид


Олс таталтын төрөлд: Өвөрхангай аймаг. Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүх, Иргэний хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүх, Сум дундын 17 дугаар шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 13 дугаар шүүхийн баг, тамирчид


Ширээний теннесийн төрөлд: Дундговь аймаг. Захиргааны хэргийн анхан шатны 9 дүгээр шүүхийн ерөнхий шүүгч Б.Сугиржав, шүүгч Л.Батбаатар нар


 

Шатарын төрөлд: Өмнөговь аймаг. Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 3 дугаар шүүхийн шүүгч Г.Дэлгэрбямба, шүүхийн мэдээллийн технологийн мэргэжилтэн Э.Буянжаргал нар,


Снукер биллъярды төрөлд: Сум дундын 18 дугаар шүүхийн шүүгч Б.Сарантуяа, Сум дундын 16 дугаар шүүхийн шүүгч Д.Баттулга нар тус тус Тэргүүн байрт шалгарч, Өргөмжлөл, алтан медалиар шагнагдлаа.


 

Шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарын ажил мэргэжил, ур чадварын уралдаанд Сум дундын 17 дугаар шүүхийн шүүгчийн туслах П.Өнөрболд, Сум дундын 15 дугаар шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнхбаяр нар тус тус Тэргүүн байрт шалгарсан тул 3 дугаар шатны тэмцээнд оролцох Батламж гардуулав.






 

 

 


Шүүхийн тамгын газар


Бусад