Нүүр хуудас > Мэдээлэл > Дархан-Уул аймагт сургалт үргэлжилж байна

Дархан-Уул аймагт сургалт үргэлжилж байна


11-10-2019, 07:17. Зохиогч: admin

Шүүхийн Ерөнхий зөвлөл, Азийн сангийн хамтран зохион байгуулж буй "Үндсэн хууль ба хүний эрх"Шүүгчийн ёс зүй сэдэвт сургалт нь Дархан-Уул аймаг дахь 5-р бүсэд 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр эхэллээ.

Тус сургалтыг Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн судлаач багш Т.Наранцогт, Б.Хонгорзул нар нээж, "Үндсэн хууль ба хүний эрх”, "Шүүгчийн ёс зүй” сургалтын зорилго, онцлог, ач холбогдлын талаарх мэдээллийг өгснөөр үргэлжилж байна.

Сургалтад Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч нар оролцож байна.


Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны шүүхийн тамгын газар


Бусад