Нүүр хуудас > Мэдээлэл > Иргэний хэргийн шүүхийн шүүгчийн чөлөөт сонголтын сургалт боллоо

Иргэний хэргийн шүүхийн шүүгчийн чөлөөт сонголтын сургалт боллоо


31-10-2019, 08:40. Зохиогч: admin


Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүх, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдэд зориулсан чөлөөт сонголтын "Ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэхтэй холбогдсон гэрээний эрх зүй ба иргэний хуулийн хэрэглээ” сургалт 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Нийслэл дэх 2 дугаар ээлжийн буюу сүүлийн сургалт зохион байгуулагдсанаар өндөрлөлөө.

Сургалтад хамрагдсан шүүгчид Иргэний хуулийн III дэд хэсэг болох "Ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэхтэй холбогдсон үүрэг” болох "Ажил гүйцэтгэх гэрээ, Хөлсөөр ажиллах гэрээ, Хамтран ажиллах гэрээ” сэдвийн хүрээнд хууль хэрэглээний мэдлэг, ур чадвараа гүнзгийрүүлсэн юм.

Иргэний хэргийн шүүхийн шүүгчийн чөлөөт сонголтын сургалт боллоо

Энэ жилийн сургалт чөлөөт сонголтод тулгуурлаж, бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулснаараа онцлог байсан бөгөөд орон нутгийн 8 бүс, нийслэлийн 2 ээлжээр Монгол Улсын анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт иргэний хэргийн 234 шүүгчийг хамруулан амжилттай зохион байгууллаа.

Иргэний хэргийн шүүхийн шүүгчийн чөлөөт сонголтын сургалт боллоо


 

ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН



Бусад