Нүүр хуудас > Мэдээлэл > Иргэн, захиргааны хэргийн шүүхийн шүүгчдийг худалдааны эрх зүй, зар сурталчилгаа болон шударга өрсөлдөөний тухай хуулиар дагнан мэргэшүүлнэ

Иргэн, захиргааны хэргийн шүүхийн шүүгчдийг худалдааны эрх зүй, зар сурталчилгаа болон шударга өрсөлдөөний тухай хуулиар дагнан мэргэшүүлнэ


31-10-2019, 08:47. Зохиогч: admin

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага (ОУХЭЗБ)-ын Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Тара Нийл болон олон улсын зөвлөх ноён Жианлука Сэпэ нарыг 2019 оны 10 дугаар сарын 29-ны өдөр хүлээн авч уулзлаа. 

Уулзалтаар 2019-2021 оны хооронд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр ОУХЭЗБ-аас хэрэгжүүлж буй "Монгол Улсад шударга өрсөлдөөнийг дэмжих: эрх зүйн шинэчлэлт хийж, байгууллагын чадавхыг бэхжүүлэх” төслийн талаар санал солилцлоо.

Иргэн, захиргааны хэргийн шүүхийн шүүгчдийг худалдааны эрх зүй, зар сурталчилгаа болон шударга өрсөлдөөний тухай хуулиар дагнан мэргэшүүлнэ

   Уг төсөл нь Зар сурталчилгаа, өрсөлдөөний эрх зүйн шинэчлэлт хийхэд дэмжлэг үзүүлж, ажилтнуудын чадавхыг дээшлүүлэх, институцийг бэхжүүлэх зорилготой юм. Төслийн хүрээнд захиргаа болон иргэний хэргийн шүүхийн шүүгч нарыг 2020 оноос чадавхжуулж сургахаар төлөвлөөд байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар төслийн явцад худалдааны эрх зүй, зар сурталчилгааны хууль, шударга өрсөлдөөний тухай хуулиар мэргэшин сурах хэрэгцээ, шаардлагын үнэлгээ хийх улмаар үнэлгээнд тулгуурлан шүүгч нарт өгөх сургалтыг шүүхийн сургалтын хөтөлбөрт оруулах санал гаргаад төслийг амжилттай хэрэгжүүлэхэд дэмжин, хамтран ажиллахаа илэрхийлэв.

Уулзалтад Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын дарга Б.Биндэръяа, тус газрын Олон талт хамтын ажиллагаа, төсөл хөтөлбөр хариуцсан референт С.Гандолгор болон ОУХЭЗБ-ын Хөтөлбөрийн удирдагч Д.Оюунчимэг нар байлцав.

 

   ШҮҮХИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР


Бусад