Нүүр хуудас > Мэдээлэл > Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргад баяр хүргэв

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргад баяр хүргэв


7-11-2019, 01:48. Зохиогч: admin


Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаярыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэн хүлээн авч баяр хүргээд, ажлын амжилт хүслээ.

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэн "Монгол Улсын шүүхийн шүүн таслах ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөлийн хамтын ажиллагаа шинэ түвшинд гарна гэдэгт итгэлтэй байна” гээд хамтын ажиллагааны талаар ярилцав.

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргад баяр хүргэв

Шүүгч, захиргааны ажилтнуудын сургалт, гадаад харилцаа, боловсон хүчний бодлого болон цахим шүүхийг хөгжүүлэх, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг дээшлүүлэх талаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч нар тохиролцлоо.

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс


Бусад