Нүүр хуудас > Мэдээлэл > Олон улсын байгууллагуудын төлөөлөлтэй уулзав

Олон улсын байгууллагуудын төлөөлөлтэй уулзав


14-11-2019, 05:51. Зохиогч: admin


Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр хамтран ажилладаг олон улсын байгууллагуудын төлөөллийг өчигдөр /2019.11.13/ хүлээн авч уулзан, хамтын ажиллагааныхаа талаар ярилцлаа.

Азийн хөгжлийн банкны дэд суурин төлөөлөгч ноён Деклан Магий Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй "Монгол дахь Авлигатай тэмцэх тогтолцоог бэхжүүлэх” төслийн талаар танилцуулав. Тус төслийн хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран авлигын хэргийг мэдээлэх, мөрдөн байцаах, яллах, шүүн таслах ажиллагаанд учир шалтгааны үнэлгээ хийх, АТГ-ын мөрдөгч, УЕПГ-ын прокурор, шүүгч нарын чадавхыг дээшлүүлэх болон авлигатай холбоотой мэдээлэх тогтолцоо, гарын авлага, хууль, журамд өөрчлөлт оруулах зөвлөмжийг боловсруулж ажиллах юм.

Олон улсын байгууллагуудын төлөөлөлтэй уулзав

Азийн сангийн Суурин төлөөлөгч ноён Марк Кэйниг Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргатай 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан Санамж бичгийн хэрэгжилтийн ахиц, дэвшил, цаашид эрчимжүүлэх талаар ярилцлаа. Азийн сантай хамтран цахим шүүх байгуулах харьцуулсан судалгаа хийх, туршлага судлах болон бусад чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.

Олон улсын байгууллагуудын төлөөлөлтэй уулзав

Үүний дараа Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь тэргүүн Ц.Сарантуяаг хүлээн авч уулзав. Уулзалтаар 2020 оноос хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, сургалтын талаар санал солилцож уламжлалт харилцаагаа бататгахын зэрэгцээ хамтын ажиллагааны шинэ боломж, бололцоог эрэлхийлж ажиллахаар тохиролцлоо.

Олон улсын байгууллагуудын төлөөлөлтэй уулзав


Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газар



Бусад