Нүүр хуудас > Мэдээлэл > Авлигын эсрэг сургалт зохион байгуулав

Авлигын эсрэг сургалт зохион байгуулав


25-11-2019, 01:58. Зохиогч: admin

Нийслэл болон орон нутгийн эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан, давж заалдах шатны шүүхийн захиргааны ажилтнуудад зориулсан "Эрх бүхий албан тушаалтнуудын үйл ажиллагаа, анхаарах асуудал” сургалт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд өнөөдөр боллоо.

 Авлигын эсрэг сургалт зохион байгуулав

 

Сургалтын үеэр Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Т.Энхтуяа "Эрх бүхий албан тушаалтнуудын үйл ажиллагаа, анхаарах асуудал” сэдвээр мэдээлэл хийж, шүүхийн захиргааны ажилтнуудтай санал солилцсон юм.

Авлигын эсрэг хууль тогтоомж, "Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ХАСХОМ-ийг хүлээн авах, хянах, бүртгэх, хадгалах талаарх мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилготой уг сургалтад шүүхийн захиргааны эрх бүхий албан тушаалтнууд биечлэн болон онлайнаар оролцов.

 

 

 

Шүүхийн хүний нөөцийн удирдлага,

бодлого зохицуулалтын газар


Бусад