Нүүр хуудас > Мэдээлэл > Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд ноён Ахмет Язалыг хүлээн авч уулзлаа

Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд ноён Ахмет Язалыг хүлээн авч уулзлаа


4-12-2019, 04:22. Зохиогч: admin


Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд ноён Ахмет Язалыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр хоёр орны дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг энэ жил тэмдэглэн өнгөрүүлж байгааг онцлоод, найрамдалт харилцаа, хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулж буй Бүгд Найрамдах Турк улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд болон тус яамны хамт олонд талархал илэрхийлэв. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр шүүх эрх мэдлийн салбарт хийгдэх шинэчлэлийн талаар товч танилцуулсан юм.

Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд ноён Ахмет Язалыг хүлээн авч уулзлаа

Хоёр орны шүүхийн байгууллагын орчин цагийн идэвхтэй харилцаа 2013 оноос эхэлсэн бөгөөд Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл, БНТУ-ын Хууль зүйн академи хооронд 2014 онд хамтын ажиллагааны Санамж бичгийг байгуулсан. Улмаар 2015 онд Монгол Улсаас 15 шүүгч, шүүхийн захиргааны ажилтан БНТУ-д сургалтад хамрагдсан байдаг. ШЕЗ-ийн дарга Э.Батбаяр уг харилцааг цаашид сэргээн хөгжүүлэх, БНТУ-д зохион байгуулагдах сургалтыг ирэх оноос дахин хэрэгжүүлэх хүсэлтээ Элчин сайдад уламжлав.

Элчин сайд ноён Ахмет Язал хоёр орны шүүхийн байгууллагын хамтын ажиллагааг бүхий л талаар дэмжиж байгаагаа илэрхийлээд Монгол Улсын шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын чадавхыг дээшлүүлэх сургалтыг БНТУ-ын Хууль зүйн академитай хамтран зохион байгуулахад дэмжиж ажиллана гэв. Мөн харилцан өндөр түвшний айлчлал, туршлага солилцох онол, практикийн хурал зохион байгуулахыг санал болгосноос гадна хөрөнгө оруулалтын чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг ТИКА олон улсын байгууллагын шугамаар хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлж ажиллахаа хэлэв.

Уулзалтад Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын дарга Б.Биндэръяа, хоёр талт хамтын ажиллагаа хариуцсан референт Г.Солонго нар байлцав.

 

 

Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газар


Бусад