Нүүр хуудас > Мэдээлэл > Шүүгчид Тайваньд туршлага судалж байна

Шүүгчид Тайваньд туршлага судалж байна


4-12-2019, 04:27. Зохиогч: admin


Шүүхийн ерөнхий зөвлөл, Тайваний Шүүхийн ерөнхий газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны Санамж бичгийн хүрээнд Монгол Улсын шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд Тайваний шүүгчдийн академид туршлага солилцох 14 дэх удаагийн сургалт 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр эхэлсэн.

Энэ удаагийн сургалтаар онлайн хэрэг мэдүүлэх систем болон цахим лавлагаа, шүүхээс олон нийттэй хэрхэн харилцаж, хамтран ажилладаг, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг дээшлүүлэхэд явуулж буй Тайваний шүүхийн бодлого, үйл ажиллагааны талаар туршлага судалж буйгаараа онцлог юм.

Шүүгчид Тайваньд туршлага судалж байна

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг энэ удаагийн сургалтын багийг ахалж байгаа бөгөөд бүрэлдэхүүнд нь бүх шатны шүүхийн 13 шүүгч, шүүхийн захиргааны хоёр ажилтан оролцож байна.

Шүүгчид Тайваньд туршлага судалж байна

Тайваний шүүхийн үйл ажиллагаа, шинэтгэлтэй танилцах, харилцан туршлага судлах сургалт энэ сарын 6-ыг хүртэл үргэлжилнэ.


 

ШҮҮХИЙН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭЛТЭС


Бусад