Нүүр хуудас > Мэдээлэл > Эвлэрүүлэн зуучлагчийн сонгон шалгаруулалт боллоо

Эвлэрүүлэн зуучлагчийн сонгон шалгаруулалт боллоо


8-05-2015, 17:09. Зохиогч: admin




Шүүхийн Ерөнхий зөвлөл, Япон Улсын "ЖАЙКА” Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран Эвлэрүүлэн зуучлагчийн сонгон шалгаруулалтыг Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр зохион байгууллаа.


 

Сонгон шалгаруулалтанд АРХАНГАЙ, ӨВӨРХАНГАЙ, БАЯНХОНГОР аймгийн иргэд хамрагдсан бөгөөд нийт 50 хүн сонгон шалгаруулалтанд бүртгүүлснээс, 45 нь шалгалтанд оролцож, 27 нь тэнцсэн байна.


Сонгон шалгаруулалтанд тэнцсэн 27 хүн 2015 оны 05 дугаар сарын 06, 07-ны өдрүүдэд Эвлэрүүлэн зуучлагчийн сургалтанд хамрагдаж, эрхийн гэрчилгээгээ гардан авлаа.

 

 

Сонгон шалгаруулалт, сургалтыг Эвлэрүүлэн зуучлагчдын төслийн мэргэжилтэн Ока Хидео, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч З.Сүхбаатар, Л.Өлзийхүү, Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах төслийн ажилтан Б.Оюу, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Эвлэрүүлэн зуучлал хариуцсан референт Р.Ичинхорлоо, Сэтгэл судлаач Ц.Дэлгэрмэнд, орчуулагч Б.Цэнд нар удирдан явууллаа.

 

 

Мөн 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Арвайхээр сумын иргэд, хөдөлмөрчидтэй уулзаж "Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа”-г сурталчлах өдөрлөгийг зохион байгууллаа.










 

 

 

Сум дундын 17 дугаар шүүхийн Тамгын газар



Бусад