Нүүр хуудас > Мэдээлэл > ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ШИНЭ АЖИЛТНУУДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ШИНЭ АЖИЛТНУУДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ


12-05-2015, 12:17. Зохиогч: admin


Шүүхийн захиргааны шинэ ажилтнуудад зориулсан сургалт (JA01) өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд эхэллээ.

Сургалтыг бүсчилсэн хэлбэрээр, иргэн, захиргааны хэргийн чиглэлээр дагнан зохион байгуулж төвийн болон хангайн бүсийн анхан болон давж заалдах шатны шүүхэд шинээр томилогдсон шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нараас бүрдсэн шүүхийн захиргааны нийт 50 ажилтныг хамруулж байна.

ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ШИНЭ АЖИЛТНУУДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Сургалт 05 дугаар сарын 11-22-ны өдрийг хүртэл нийт 10 хоног үргэлжлэх бөгөөд шүүхийн захиргааны ажилтнуудад зохих мэдлэг олгож, тэдний ур чадварыг дээшлүүлж, дадлагажуулахад чиглэгдэнэ.

Сургалтыг шүүгч, шүүхийн захиргааны ажилтны сургагч багш нар удирдан явуулж, сургалтын төгсгөлд шүүхийн захиргааны мэргэшсэн ажилтны гэрчилгээ олгох юм.

 

Шүүхийн хүний нөөцийн газрын

Сургалтын хэлтэс


Бусад