Нүүр хуудас > Мэдээлэл > Мэдээллийн технологийн чиглэлээр хамтран ажиллах санал тавилаа

Мэдээллийн технологийн чиглэлээр хамтран ажиллах санал тавилаа


18-12-2019, 03:36. Зохиогч: admin


     "Ай Си Ти” группийн ТУЗ-ийн дарга Г.Лхамсүрэн, технологи хариуцсан захирал А.Баттамир, Гүйцэтгэх захирал Н.Улаанхүү нар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяртай өнөөдөр уулзаж, мэдээллийн технологийн чиглэлээр хамтран ажиллах саналаа танилцууллаа. 
Блокчейн, үүлэн технологи, хиймэл оюун ухаан, өгөгдлийн шинжилгээ зэрэг технологийг нэвтрүүлж, шүүхийн үйл ажиллагааны бүртгэл, архив, дата хадгалалтын аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, үйл явцыг хялбаршуулах чиглэлээр хамтран ажиллах саналтай байгаагаа "Ай Си Ти” группийн ТУЗ-ийн дарга Г.Лхамсүрэн илэрхийлэв. Тус групп нь блокчейн технологи, хиймэл оюун ухаан, үүлэн технологи, дата аналитик чиглэлээр хөгжүүлэлт, судалгаа хийж төр, хувийн байгууллагуудтай хамтран ажилладаг талаар мөн танилцуулсан юм. 
Мэдээллийн технологийн чиглэлээр хамтран ажиллах санал тавилаа
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга хамтран ажиллах боломжтой бөгөөд түншлэгч байгууллагуудын төсөл хөтөлбөрт тусгах талаар судлахаа илэрхийллээ. Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Д.Мөнхзориг, Шүүхийн төрөлжсөн архивын дарга С.Нэргүй нар байлцав.

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс


Бусад