Нүүр хуудас > Мэдээлэл > ШЕЗ-ийн гишүүн В.Оюумаагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна

ШЕЗ-ийн гишүүн В.Оюумаагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна


8-01-2020, 09:20. Зохиогч: admin


     Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн В.Оюумаагаар ахлуулсан ажлын хэсэг Дундговь, Өмнөговь аймаг дахь шүүхийн тамгын газар болон Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн тамгын газрын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийж байна.

Шүүхийн захиргааны үйл ажиллагааг удирдах, шүүгчийн хараат бус байдлыг хангаж хамгаалах, шүүхийн хүний нөөцийг удирдах болон төсөв санхүү, дэд бүтцийг удирдах, нээлттэй байдлыг хангах, олон нийттэй харилцах чиглэлээр ажлын хэсэг хяналт-шинжилгээ хийж, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх юм.

ШЕЗ-ийн гишүүн В.Оюумаагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна

Ажлын хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн дарга С.Билгүүн, Шүүгчийн хүний нөөц хариуцсан референт Ж.Өнөрбаяр, Эрүүгийн хэргийн хөдөлгөөн хариуцсан референт Ц.Амарсанаа, Иргэний хэргийн хөдөлгөөн хариуцсан референт Х.Билгүнзаяа, программ хангамж хариуцсан референт Э.Амарсанаа, судлаач-архивч Э.Марал нар ажиллаж байна.

Орон нутаг дахь шүүхийн тамгын газруудад хийх хяналт-шинжилгээ энэ сарын 6-аас 18-ыг хүртэл үргэлжилнэ.


 

 

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс



Бусад