Нүүр хуудас > Мэдээлэл > Нягтлан бодогч нарт зориулсан сургалт үргэлжилж байна

Нягтлан бодогч нарт зориулсан сургалт үргэлжилж байна


17-01-2020, 08:59. Зохиогч: admin

 

     Монгол Улсын нийт шүүхийн тамгын газрын ахлах нягтлан бодогч, нягтлан бодогч нарт зориулсан сургалт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд энэ сарын 13-нд эхэлсэн. Сургалтаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн санхүү, хөрөнгө оруулалт, эдийн засгийн баталгааг хангах газар болон Сангийн яам, Татварын ерөнхий газрын албан хаагчид санхүүгийн тайлан нэгтгэх, Татварын тухай багц хууль, Улсын секторын Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын шинэчилсэн тайлбарын талаар мэдээлэл, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч байгаа юм.

Нягтлан бодогч нарт зориулсан сургалт үргэлжилж байна

 

Шүүхийн байгууллагад олон жил, үр бүтээлтэй ажиллаж байгаа ахлах нягтлан бодогч, нярав нарыг Нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтан, Санхүү банкны тэргүүний ажилтан, Сангийн яамны жуух бичгээр шагнасныг сургалтын үеэр гардуулав. Тодруулбал,

Нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтнаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн референт С.Наранбилэг, Ц.Цээмаа, Ажлын албаны ахлах нягтлан бодогч Ө.Оюунзул, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь шүүхийн тамгын газрын ахлах нягтлан бодогч Д.Алтангэрэл нарыг,

Санхүү банкны тэргүүний ажилтнаар Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газрын ахлах нягтлан бодогч Ж.Ганзориг, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын ахлах нягтлан бодогч Д.Байгалмаа, Өвөрхангай аймаг дахь шүүхийн тамгын газрын ахлах нягтлан бодогч Г.Нармандах, Увс аймаг дахь шүүхийн тамгын газрын ахлах нягтлан бодогч А.Мөнхзул нарыг,

Сангийн яамны жуух бичгээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн референт Б.Энхбат, Ажлын албаны нярав Б.Номин-Эрдэнэ, Говь-Алтай аймаг дахь шүүхийн тамгын газрын ахлах нягтлан бодогч Э.Баярмагнай, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын ахлах нягтлан бодогч А.Сарантуяа, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь шүүхийн тамгын газрын нярав М.Мөнхсайхан нарыг тус тус шагналаа. 

 

Нягтлан бодогч нарт зориулсан сургалт үргэлжилж байна

Нягтлан бодогч нарт зориулсан сургалт баасан гариг хүртэл үргэлжилнэ.


 

Шүүхийн санхүү, хөрөнгө оруулалт, эдийн засгийн

баталгааг хангах газар


 


Бусад