Нүүр хуудас > Мэдээлэл > Хууль зүйн сэдэвт шилдэг өгүүллийн шалгаруулалт боллоо

Хууль зүйн сэдэвт шилдэг өгүүллийн шалгаруулалт боллоо


19-02-2020, 03:07. Зохиогч: admin


     Үндсэн хуулийн Цэцийн анхны дарга, Монгол Улсын Гавьяат хуульч, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Галдангийн Совдын нэрэмжит "Хууль зүйн сэдэвт шилдэг өгүүлэл" шалгаруулах уралдааныг Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц, Шүүхийн ерөнхий зөвлөл, Монгол Улсын Ерөнхий Прокурорын газар, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэн хамтран зохион байгууллаа.

Хууль зүйн салбарын тулгамдсан асуудлыг хөндөж, шинэлэг санаа дэвшүүлсэн шилдэг өгүүллийг шалгаруулж урамшуулах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих зорилгоор уг уралдааныг зохион байгуулдаг.

Хууль зүйн сэдэвт шилдэг өгүүллийн шалгаруулалт боллоо

Энэ удаагийн уралдаанд хууль зүйн сэдэвт 11 өгүүлэл ирүүлжээ. Зохион байгуулагчдын төлөөллөөс бүрдсэн эрдэмтдийн баг бүтээлүүдийг шүүж, Г.Халиунаа, Б.Ариунжаргал нарын "Гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг Хүний эрхийн үүднээс авч үзэх нь” сэдэвт өгүүллийг шилдгээр шалгаруулав.

Шилдэг өгүүллийн зохиогчид өнөөдөр өргөмжлөлөө гардлаа. 



Бусад